ХҮН-ынхан улсын төлөө биш засгаас гарна, гарахгүй гэж маргав уу!

2025 оны 04 сарын 02

Боловсролын сайд П.Наранбаяр, УИХ-ын гишүүн Б.Найдалаа нар Төрийн ордонд гар зөрүүлж, улмаар П.Наранбаярын биед багагүй гэмтэл учирсан гэх мэдээлэл гарсан. Энэ дагуу намынх нь дарга Т.Доржханд ч мэдээлэл хийж, Б.Найдлаа, П.Наранбаяр нар ч мэдээлээд гүйгээд байх шаардлага алга. Эрчүүд зодолдоо л биз. Харин тэд чухам юунаас болж гар зөрүүлэхдээ тулав гэдэг нь ихээхэн сонирхол татна. Ямартай ч тэд улс эх орон, ард түмний төлөө гар зөрүүлэх хүмүүс биш. Харин ойрын эх сурвалжийн хэлж байгаагаар УИХ-ын гишүүн Б.Найдлаа “Бид ингэж Засгийн газрын бөөрөнд наалдаж байхаар засгаас гарсан дээр. Манай намд итгэл үнэмшлээ өгсөн олон мянган иргэдийн саналаар бид УИХ-д орж ирсэн. Тиймээс Засгийн газраас гарах хэрэгтэй” гэсэн учраас маргаан дэгдсэн бололтой. Харин П.Наранбаяр сайд эсэргүүцсэн нь маргааныг улам даамжруулсан аж.

Тийм ч учраас ХҮН намын дарга Т.Доржханд “Геополитикийн хүнд нөхцөлд ХҮН нам засгаас гарахгүй. Дэлхийд бүх зүйл 1945 оноос өмнөх нөхцөл рүүгээ орж байна. Өөрөөр хэлбэл хоорондоо худалдаа хийдэггүй, зорчдоггүй, тариф, татвараар өрсөлддөг гэх мэтээр. Ийм үед нээлттэй жижиг эдийн засаг  хамгийн их хохирдог. Тэгэхээр маш их амаргүй цаг үед Монгол Улс орж ирчихээд байна. ХҮН нам Засгийн газраас 2028 он хүртэл гарахгүй. Сайн, муу бүх цаг үед монголчууд хамт байх ёстой. Цаашдаа мега төслүүдээ хийнэ" хэмээн яаран байр сууриа илэрхийлж байгаагаас ч харж болно.
 


УИХ-ын гишүүн Б.Найдлаагийн хувьд "Сошиалаар гараад байгаа шиг зодоон болоогүй. Харин ажил хэргийн шалтгаанаар бага зэрэг маргалдсан. Би өмнө нь эрүүл мэндийн шалтгаантай байсан учраас эмнэлгийн чөлөөтэй байгаа" гэх байр суурийг илэрхийлсэн бол П.Наранбаяр сайд "Бидний хооронд зодоон болоогүй. Энэ бол санамсаргүй тохиолдол. Манай нам дотор ч ямар нэгэн зөрчил маргаан байхгүй. Мэдээж хуралдахад маргалдах тохиолдол бий. Миний хувьд цагдаагийн газар дуудлага өгөөгүй. Харин эмнэлэгт очиж хоёр жижиг оёдол тавиулсан. Миний биед халдсан асуудлаас илүү боловсролын салбарт бид хүчтэй шийдэл гэж зорьж байна” гэжээ.

С.БАЯР

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(102.89.69.97) 2025 оны 04 сарын 03

Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00\n

0  |  0
DR. ADITYA(102.89.69.97) 2025 оны 04 сарын 03

Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00\n

0  |  0
Зочин(139.5.219.133) 2025 оны 04 сарын 02

Ашиг сонирхол эрх мэдлийн төлөө тэмцэлдэж бгаа нь илт өноо

1  |  0
bi(202.170.68.162) 2025 оны 04 сарын 02

Ene novsh Malchnii huuhed unegui surgana ch geh shig. Hogiin Ih surguuli nertei huviin surguulidaa oyutan shahaj uuruu turuus munguu avah gesne l sanaa daa. Malchnii baitugai henii huuhdiig ch unegui surgah geed UBDS d oyutan orohgui baigaa. \nIim hulduu durak said baihaar yaj uudtei baih be dee... \nGalbadrah geed neg hun hogtoi niilj mungu ugaah gesen l sanaa ni yum bh daa zailuul....

1  |  0
S(103.212.116.109) 2025 оны 04 сарын 02

SEXSDI90955877

0  |  0
зочин(202.9.46.90) 2025 оны 04 сарын 02

дэлхий 1941-6-22- ны өмнө ирээд байна шүү.............

0  |  0
Close menu