МАН-ын шинэ үеийн "шимэгч" Б.ЧАГНААДОРЖ

2025 оны 04 сарын 21

МАН-д үеийн үед аль хөрөнгө мөнгөтэй газар хаана байна, тэнд чимээгүйхэн очоод хувиа борлуулж, довоо шарлуулчихдаг ах нар цөөнгүй байсан. Үүнийг эртнээсээ “шимэгч”, “шимэгчид” хэмээн нэрлэж ирсэн билээ. Тэгвэл тэдний залгамж халаа болсон Б.Чагнаадорж гэх нөхөр Дарханы төмөрлөгийн үйлдвэр хэмээх алдагдалтай ажилладаг ч хөрөнгөлөг газарт Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон очжээ.

Тэрбээр урьд өмнө “Монголын цахилгаан холбоо” компанийн дэд дарга, "Эрдэнэс Монгол" компанийн Санхүүгийн хэлтэс, "Монголросцветмет" Төрийн өмчит үйлдвэрийн газар гэх мэт нэлээд шим шүүс сайтай газруудад хурган даргын алба хашсан гэхээр яах аргагүй ах нарынхаа араас явж байгаа нэгэн шинэ дүр. "Монголын цахилгаан холбоо" олон тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллах болсонд түүний оролцоо ч бий байх.

Тэрбээр ийнхүү шим шүүстэй газруудыг “шимэгч”-лэхийн тулд УИХ-ын дарга асан Г.Занданшатарт мөргөх шахам гүйж, түүний багийн залуусын өлмийг долоож байж энд хүрсэн. Харин одоо Г.Занданшатарыг УИХ-ын даргаас буусан цагаас хойш Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргатай сүжрэх болсны шалтгаан юу вэ. Н.Учрал Төрийн өмчит компаниудын захирлыг томилдог учраас Б.Чагнаадорж түүний үүдийг сахиж, өөрийгөө үүрэг гүйцэтгэгчээс жинхэнэ захирал болгохоор зүтгэж эхэлжээ. 

Тэр бол хаана хэн эрх мэдэлтэй байна, тэдний үүдийг сахиж, өлмийг нь "үнсэж" байдаг нөхөр бололтой. МАН дотор аль шим шүүстэй, хөрөнгө мөнгөтэй газарт чимээгүйхэн албанд томилогдож байсан ах нар очсон газрынхаа шим шүүсийг хэтэрхий их сорсон учраас зохих хэмжээний ял шийтгэлээ хүлээсэн нь ч бий. Эртнээсээ Дарханы төмөрлөгийн үйлдвэрт захирлаар очсон нөхөд өөдөлдөггүй түүхтэй. Хамгийн сүүлд захирал асан Г.Дугаржав баривчлан шалгагдаж байгаа.

Тэгэхээр МАН дотор “шимэгч”-ээр тодроод байгаа Б.Чагнаадорж гэх нөхрийн тухай эргэн мэдээлэх болно.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
boldoo(178.174.229.45) 2025 оны 04 сарын 21

ARDIIN NAMIIN BERTEGCHIN MURTLUU PARASIT PISDUU NARIIG TOOLSOND OROHNOO TENGERIIN ODIIG TOOLSON N DEER BHAAA

0  |  0
Shalga(202.9.47.55) 2025 оны 04 сарын 21

5 ug oligtoihon holbood yarij chadahgui ene nuhuriin ar taliig uhah heregtei ih ewgui humuus tsuhuina daa.tumriin huderiin hujaa nartai ih sulbelddeg bj magad

1  |  0
Зочин(202.9.40.211) 2025 оны 04 сарын 21

Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch

0  |  0
у(14.1.81.141) 2025 оны 04 сарын 21

за энэ бацаан чинь жинхэнэ идэж уусан луйварчин нохойн гөлөг л дөө. \nЦахилгаан холбоог сөнөөж, Эрдэнэс Монголыг устгаж, Монросцветметийг дампууруулаад одоо Дархны төмөрлөгийн үйлдвэрийг устгах нь дээ. \nМуу хулгайч Чагнаадоржийг зүгээр л шууд шалгаж шонд дүүжил

2  |  0
зочин(66.181.186.80) 2025 оны 04 сарын 21

ажлаа хийж чадаж байвал чамд ямар хамаа байнаа хөө зүгээр битгий атаархаж гүйгээд бай төмөрлөг харин сайн ажиллаж байгаа юм биш үү

0  |  0
S(103.212.119.36) 2025 оны 04 сарын 21

SEKSDI TSAGN80955877

0  |  0
Close menu