Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд Багахангай-Хүннү хот чиглэлийн салбар төмөр зам барина. Уг төмөр зам нийт 102 км үргэлжилнэ. Төмөр замын голын даац 25 тонн, гүүрэн байгууламж 2.5 км, ус зайлуулах хоолой 115 ширхэг барина. Галт тэрэгний хурдыг 90 км/цаг байхаар тооцоолжээ.
Ташрамд, Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдах хууль тогтоомжийн төслөөр нийслэлийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлэх “Шинэ Зуунмод” хотын нэрийг “Хүннү хот” болгон өөрчилсөн билээ.
Сэтгэгдэл ( 1 )
Уг нь Богд уулын урдуур төмөр зам барих ч олон жил яригдаж байгаа, Оросууд саад хийгээд болдоггүй юм биш үү, манайхан өөрсдөө барьсан ч үндсэн замтайгаа холбох гэхээр л УБТЗ гээч Оросын мэдлийн компани хөндлөн хэвтчихээд хөдөлгөхгүй л дээ