“Очирдагинас” ХХК нь “Байгаль, зэрлэг амьтан хамгаалах үндэсний нийгэмлэг” ТББ, “Говийн Их дархан цаазат газрын А хэсгийн хамгаалалтын захиргаа”-тай хамтран Монгол орны нэн ховор амьтан болох Мазаалай баавгайг хамгаалах зорилгоор хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
Мазаалай нь зөвхөн Монголын говьд амьдардаг, дэлхий дээр үлдсэн цөөн хэдэн цөлд оршин тогтнодог цорын ганц цөлийн баавгай юм.
Мазаалай нь говийн ширүүн уур амьсгалтай орчинд маш хүнд нөхцөлд дасан зохицож амьдардаг ч идэш тэжээл хомс, ундны усны хүрэлцээ муу, амьдрах орчинд хүний оролцоо нэмэгдэх зэрэг шалтгаанаар устах аюултай нүүр тулж байна.
“Очирдагинас” ХХК нь шинээр худалдаанд гаргасан “Bio” брэндийн Мазаалай элэгний нухаш бүтээгдэхүүний борлуулалт бүрээс 100 төгрөгийг Мазаалайг хамгаалах ажилд зориулах бөгөөд энэхүү хөрөнгөөр:
Энэхүү санаачилга нь зөвхөн бүтээгдэхүүн сурталчилгаа бус, үндэсний бахархалт амьтнаа аврахад чиглэсэн урт хугацааны бодит дэмжлэг болж байгааг хамтран ажиллагч байгууллагууд онцолж байна.
“Мазаалай баавгай бол Монголчуудын бахархал болсон, дэлхийд цөөхөн үлдсэн онцгой амьтан. Түүнийг хамгаалах амьдрах орчныг сайжруулахад хүн бүрийн оролцоо чухал.”
Сэтгэгдэл ( 1 )
Мазаалайд хиам явуулах юм уу, кк