Э.Батшугар: Зээлээ төлөөд явбал оноо нь өсдөг горимд шилжинэ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2025 оны 04 сарын 11

УИХ-ын чуулганы өчигдрийн (2025.04.10) хуралдаанаар Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг үргэлжлүүлэн хэлэлцсэн. 

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл зээлжих зэрэглэлийг Монголбанкнаас гаргасан аргачлалын дагуу хэрхэн тогтоох, УИХ-ын гишүүн М.Мандухай зээлдэгчийн зээлийн мэдээллийн тогтолцоог хэрхэн сайжруулах, УИХ-ын гишүүн Н.Алтаншагай худалдаа эрхлэгчид өдрийн маш өндөр хүүтэй зээл авч байна. Өөрөөр хэлбэл, тэд сарын 10, жилийн 100 хувийн хүүтэй зээл авч мөнгө хүүлэгчдийн өгөөш болж байна. Энэ асуудалд хэрхэн анхаарах талаар хуулийн төслийг санаачлагч Н.Батшугараас тодруулсан юм. 

Хууль санаачлагч, УИХ-ын гишүүн Э.Батшугар үүнд "Хуулийн нэмэлт өөрчлөлтөөр зээлийн мэдээллийг зөвхөн зээлдэгчийн чадавхийг үнэлэх зорилгоор ашиглана гэж заасан. Зээлдэгч зээлээ төлөөд явбал оноо нь өснө, төлөхгүй бол буурна, эргээд төлөхөд дахин өсөх динамик горимд шилжихийг зорьж байна. Үүнийг дагаад чанаргүй зээлийн хувь буурна хэмээн үзэж байна" гэв.

Монголбанкны дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван дээрх асуултад "Зээлийн мэдээллийн санд хэрэглэгчийн зээлээс гадна тухайн хэрэглэгчийн гэрээгээр хүлээсэн өр төлбөр, авлага ордог. Харин гар утасны зээл, хэрэглээний зардал зэргээ төлөөгүй бол муу зээлийн түүхэнд орж, ангилагддаггүй. Тухайн хэрэглэгч нь хэрэглээний зардлаа төлж барагдуулахад төлөв нь хэвийн болно. Ер нь "Хар жагсаалт" гэж байдаггүй. Зөвхөн зээл авсан, төлсөн, түүний нөхцөлийн талаарх мэдээлэл зээлийн мэдээллийн санд ордог юм. Иргэд хэт өндөр хүүтэй зээл авч, улмаар санхүүгийн дарамтад орж байна. Санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тухай хуулийн төслийг боловсруулаад ажиллаж байна. Энэхүү хуулийн төсөлд өдрийн зээлийн дээд хязгаарыг тогтоосон заалтыг оруулсан" гэсэн хариулт өгсөн юм. 
 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITY (197.211.63.144) 2025 оны 04 сарын 11

Энэ нь Adity apradhan Medical гэдгийг олон нийтэд мэдээлэх явдал юм\nЭмнэлэг нь бөөрний эрүүл доноруудыг яаралтай хайж байна\n100% ноцтой байгаа хүмүүс бөөрөө 780,000 доллараар зарна\nСонирхсон хандивлагчид манай цахим шуудангаар холбогдоно уу:\nDR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@ GMAIL.COM\nэсвэл 91 9873591114, 15733337443 утсаар холбогдоно уу

0  |  0
Динамик горим:(202.180.218.37) 2025 оны 04 сарын 11

Санал нь зөв дэмжиж байна. динамик байх ёстой болхоос хаадаг байж болохгүй(хар жагсаалт) Зээлийн доод хязгаарыг тогтоох хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 20-30 хувьтай тэнцэх дүгнээр ч юм уу. тэгээд оноо нь өсөөд буураад явдаг байх. тэгэхгүй бол хар жагсаалтаар бизнесийг хамгаалж болохгүй ямар ч эрсдэлгүй бизнес хийхийн тулд ард иргэдээ санхүүгийн шоронд хориод байж болохгүй. зээлээ төлж барагдуулчаад байхад хар жагсаалтаас гарагахгүй байгаа нь өөрөө хэт нэг талыг барьсан бодлоггүй шийдэл гэж үзэж байна. Хүмүүнлэг. энрэнгүй ардчилсан нийгмийн тогтолцоонд лав нийцэхгүй байгаа.

1  |  0
Оюу(203.91.115.38) 2025 оны 04 сарын 12

Зээлээ төлсөн байгаа хүнийг ядаж Монгол банк дээрээ хэвийн болгох хэрэгтэй ш.

2  |  0
Close menu