СУДАЛГАА I Сурагчдын 87 хувь нь цахим орчинд ХАЛДЛАГАД өртжээ

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 04 сарын 16

2020 онд манай улсад хийсэн “Цахим орчин дахь хүүхдийн аюулгүй байдлын судалгаа”-наас харахад эцэг, эхчүүдийн 91 хувь "Хүүхэд нь цахим орчинд халдлагад өртөж байгаагүй" гэж хариулжээ. 

Гэтэл хүүхдүүдийн 87 хувь нь цахим орчинд ямар нэг халдлагад өртсөн байдаг нь судалгаагаар харагдсан ба хүүхдүүдийн 60 хувь нь "Эцэг, эхдээ хэлээгүй" гэж хариулсан байна.

Манайд төдийгүй дэлхий даяар харанга дэлдээд буй энэ асуудлыг Австрали улс 16 хүртэлх насны хүүхдийг цахим орчинд ялангуяа фэйсбүүк, твиттер, снапчат, тик ток зэрэг цахим сүлжээнд хандахыг хориглох хууль гарган шийдвэрлэсэн.

Энэ хуулийг судлах, үр нөлөөг нягтлах, Монгол Улсад 16 хүртэлх насны хүүхдийг олон нийтийн сүлжээнд нэвтрэхийг хориглох хуулийн төсөл боловсруулах чиглэлээр судалгаа хийх Ажлын хэсгийг Боловсролын сайдын зөвлөх Д.Гантулгаар ахлуулан байгуулж, ажлаа эхлүүлсэн.

“Ийм суурь шинжтэй асуудлыг шийдэхийн тулд нийгэм, олон нийтээр хэлэлцэн зөвшилцөлд хүрэх хэрэгтэй. Эрх ашиг нь хөндөгдөж буй бүхий л нийгмийн бүлгүүдтэй зөвшилцөнө. Гол нь бид үр дүнд хүрэх ёстой” гэж Боловсролын сайд П.Наранбаяр хэллээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
S(66.181.178.95) 2025 оны 04 сарын 16

SEKSEER VANXANDI XUCHINDUULI BOOWN XXIw80955877

0  |  0
Close menu