Жуулчин угтах үйлчилгээнд том оврын автобус явуулахаар боллоо

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 04 сарын 20

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр Улаанбаатар хотод аялал, жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж, санал солилцлоо. Уулзалтад Нийслэлийн ЗДТГ-ын дарга, УБЗАА-ны дарга, Нийслэлийн аялал, жуулчлалын газрын дарга, нийтийн тээврийн бодлогын газрын дарга нар оролцож, бизнес эрхлэгчийн асуултад хариулан, санал солилцов.

Үүний хариуд Нийтийн тээврийн бодлогын газраас 45 хүний суудалтай тохилог автобусаар үйлчлэх боломжтой. Мөн эдгээр автобусыг нэгдүгээр эгнээгээр зорчуулах учир жуулчдыг түргэн шуурхай буух газарт нь хүргэх боломжтой гэдгийг хэллээ. Үүнийг хамтран нэгдсэн зохион байгуулалтад оруулснаар жуулчин тосохтой холбоотой түгжрэлд үзүүлэх нөлөөллийг бууруулах, зочдыг түргэн шуурхай хүргэх, нэгдсэн системтэй болох зэрэг давуу тал үүсэх юм.

Мөн аялал, жуулчлалын бизнес эрхлэгчид Гандантэгчэнлин хийд, Сүхбаатарын талбай зэрэг жуулчид ихээр зорчдог газруудад өндөр хурдны утасгүй интернэтийн сүлжээ нэвтрүүлэх, нийтийн тээврийн чиглэл, такси үйлчилгээний мэдээлэл, тухайн газрын түүх, онцлог, зочид буудал, зоогийн газрын байршлын мэдээллүүдийг агуулсан самбар байрлуулах шаардлагатайг хэлэв.

Харин Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Нийслэлийн зүгээс та бүхний санал санаачилгыг дэмжиж ажиллахад бэлэн байна. Бид хот орчмын аялал, жуулчлалыг нэмэгдүүлэх, аялал, жуулчлалын бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх чиглэлээр олон ажил зохион байгуулахаар ажиллаж байна. Мэдээллийн самбар байршуулах, өндөр хурдны утасгүй интернэтийн сүлжээ байршуулах ажлыг яаралтай зохион байгуулна” гэлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu