Монголын сэтгүүлчдэд зориулсан орос хэлний сургалт нээнэ

2025 оны 04 сарын 23

Улаанбаатар дахь “Русский дом”-д 2026 оны нэгдүгээр сараас Монголын сэтгүүлчдэд зориулсан орос хэлний курс нээхээр болжээ. Оросын Россотрудничество агентлагийн дарга Евгений Александрович Примаков болон гадаадын хэвлэл мэдээллийн төлөөлөгчдийн хооронд хийсэн цахим хурлын үеэр дээрх шийдвэр гарсан аж.

Тус цахим хуралд ТУХН-ийн орнууд /Тусгаар улсуудын хамтын нөхөрлөл/, Европ, Африк, Азийн сэтгүүлчид нэгджээ. Мөн Монгол Улсыг төлөөлж, MNB телевизийн “Voice of Mongolia” нэвтрүүлгийн редактор Г.Ариунболд, -ИТАР-ТАСС-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Туяна Зандуева, “UBS”, “AIST Global” сувгийн хөтлөгч, “Шинэ үе 2024” хөтөлбөрийн оролцогч Б.Цэрэнлхам оролцжээ.

“Россотрудничество”-гийн тэргүүнтэй ярилцах үеэрээ Монголын сэтгүүлчдийн мэргэжил дээшлүүлэх, хөгжүүлэх боломжийн талаар манай сэтгүүлчид хоёр асуулт тавьж, хариулт авчээ. 2026 оны нэгдүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн Оросын хэвлэлийн өдөр, Улаанбаатар хотод Оросын шинжлэх ухаан, соёлын төв нээгдсэний ойг тохиолдуулан сэтгүүлчдэд зориулсан орос хэлний тусгай сургалтыг эхлүүлэхээр төлөвлөжээ. “Эхнээс нь”гэсэн бэлгэдлийн нэртэй энэхүү сургалтууд Монголын хэвлэл мэдээллийн салбарын сонирхсон бүх хүмүүст нээлттэй юм байна.

М.Зул

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mnbvcб(176.66.87.78) 2025 оны 04 сарын 23

Иди на хуй руские язык

0  |  0
azaa(197.211.63.33) 2025 оны 04 сарын 23

Намайг Азаа гэдэг, намайг дэмжин 103 мянган ам.долларын буцалтгүй тусламж үзүүлсэн Канадын банкинд талархаж байгаагаа илэрхийлье. Би санхүүгийн бэрхшээлтэй тулгарсан тул Хятад дахь найзтайгаа холбоо барьж, тусламж хэрэгтэй хүмүүст тусалдаг олон улсын банктай танилцсан. Канадын банкны цахим хаягийг надтай хуваалцсан найздаа бас баярлаж байна. Би info@ibcunit.com цахим шуудангаар дамжуулан 120,000 долларын тэтгэлэг авах хүсэлт гаргасан бөгөөд намайг гайхшруулж, 103,000 доллараар шагнуулсан. Энэ дэмжлэг миний санхүүгийн байдлыг ихээхэн сайжруулж, одоо би гэр бүлтэйгээ аз жаргалтай, тогтвортой бай

0  |  0
зочин(202.9.47.95) 2025 оны 04 сарын 23

олон орны Зөн билэгчдийн хэлсэнээр бол Орос улсын өмнө бүх дэлхий сөгдөх цаг тун удахгүй ирэх гэнэ. .... Үнэн бол Орос хэл сурах хэрэг зайлшгүй гарна.

0  |  0
зөв зүүтэй юм(202.9.41.5) 2025 оны 04 сарын 23

бидний цөөхөн монголчуудыг британий bbc, америк, европын ардчилал гэсэн нэр дор ямар их тархи угаалт, нэг талыг баримталсан мэдээний орчуулга явна гээч, заримдаа ч бүр ичмээр мэдээ явна шүү

0  |  0
Close menu