Агаарын хөлгийн түлш нийлүүлэх гэрээг дэмжинэ, дэмжихгүй

2025 оны 04 сарын 23

УИХ дахь МАН, АН-ын бүлэг Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийн талаар хэлэлцсэн юм. 

Уг төслийг өмнө нь УИХ-ын байнгын хороодоор хэлэлцсэн. Ардчилсан намын бүлэг дээрх хэлэлцээрийн төслийг хэлэлцээд, гишүүдийн олонхын саналаар дэмжихгүй гэж үзжээ.

Дээрх гэрээ батлагдсан тохиолдолд 20 жилийн турш Монгол Улс онгоцны түлшээ ОХУ-аас авна. Иймд Монгол Улс, үндэстний бие даасан байдал, эрх чөлөө, тусгаар тогтнолд нөлөө үзүүлнэ гэж гишүүдийн олонх үзсэн байна.

МАН-ын бүлэг “Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнуудын хооронд байгуулах худалдааны түр хэлэлцээрийн төсөл”, Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөл, Гурилыг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн танилцуулга, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн танилцуулгыг тус тус хэлэлцсэн. Ингэхдээ агаарын хөлгийн түлш нийлүүлэх асуудлыг дахин хэлэлцэх шийдвэр гаргажээ.  

М.Зул

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu