Ойрын өдрүүдэд орон даяар салхи шуурга ихтэй, гал түймэр ч дэгдэж байна. УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд өөрийн сонгогдсон төвийн бүсийн нутаг, Сэлэнгийн Зүүнбүрэн, Цагааннуур, Хушаат сумдад гарсан гал түймэр рүү Д.Батбаяр гишүүнтэй хамт хөдөлж буйгаа мэдэгдсэн. Тойргийн сумд нь аюул учирч буйд санаа тавьж, Онцгой байдал хариуцсан Шадар сайдтай холбогдож, хүч нэмэгдүүлэн авч байгаа нь сайн хэрэг. Гэвч түүний түймрийн наана авахуулсан зураг хамаг ажлыг нь “баллаж” орхив.
Цаад ууланд гал дүрэлзэж байдаг, наана нь С.Эрдэнэболд гишүүн цэв цэвэрхэн хувцастай, шинэхэн бээлийд нь хөө тортог огтоос наалдаагүй, царай зүс нь мөлчгөр, мөрөн дээрээ утаа хөө хавьтаагүй хүрз тавьчихсан зогсож буйг хүмүүс хачирхаж “Галгар гал унтраагч” нэр хоч хайрлачихаад байна.
Энэ гоё хувцас, бээлийнээсээ гал унтрааж буй хүмүүст аваачиж өгсөн болов уу, ус зөөсөн үү, хоол ундаар туслав уу, зүгээр л рекламны зураг авахуулаад ажил нь өндөрлөсөн үү хэмээсэн асуулт зөндөө. Ямар боловч тойргийнхоо түймэртэй сумдад очсон нь, санаа сэтгэлээр сонгогчдоо дэмжсэн нь, сэтгэл тавьж Онцгойд хандсан нь зөв. Харин тэр гялгар зураг л оноо хасчихлаа даа.
Сэтгэгдэл ( 2 )
Ийм хогийн попуудыг төрд гаргаж болохгүйг манайхан мэддэг болмоордоо
Ийм хогийн попуудыг төрд гаргаж болохгүйг манайхан мэддэг болмоордоо