Хамтдаа эхэлсэн, хамтдаа өссөн, хамтдаа бүтээж буй #Timely.
2025 оны 4-р сарын 25н #Timely-ийн шинэ оффисын soft opening амжилттай болж өнгөрлөө. Энэ баярын мөчид бидэнтэй хамт байж, нэгэн шинэ хуудасны гэрч болсон харилцагч байгууллагууд, бизнес хамтрагч та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.
2021 он — 20м² түрээсийн оффистоо дөрвөн сандал, 4 ширээтэй жижигхэн өрөөнд байсан ч бидний мөрөөдөл, харилцагчдын өмнө хүлээсэн хариуцлага оффисоос маань хамаагүй том байсан. Ингэж л Timely-н анхны хувилбар энэ оффист маань бий болсон.
2022-2025.4 — 90 м² түрээсийн оффист нүүж орж. Timely-н залуучуудын хичээл зүтгэл, харилцагчдын хүсэлт, илтгэлээр Timely-г илүү сайжруулж, харилцагч байгууллагуудаа улам бүр тэлж, бүтээгдэхүүнээ сайжруулсаар байсан. Учир нь бид зөвхөн амжилтыг бус, зорилгодоо хайртай байсан.
Өнөөдөр — 2025 оны 4-р сарын 25ны өдөр Timely-чид 170 м² өөрсдийн эзэмшлийн оффисоо албан ёсоор нээлээ. Энэ бол дараагийн шатны эхлэл. Timely нь зөвхөн технологи бус, байгууллага болон ажилтан хооронд харилцааг ойртуулах бүтээмжийг нэмэх ухаалаг шийдэл юм. Иймээс ч өнөөдөр Timely-г 1,200 байгууллагын 40,000 орчим ажилтан өдөр болгон ашиглаж бна.
Хамтдаа бүтээсэн бүхэн хамгийн үнэ цэнтэй.
Баярлалаа.
Холбогдох дугаар: 7505-9955
Имэйл: contact@timely.mn
Цахим хуудас: www.timely.mn
#цаг_бүртгэлийн_ухаалаг_платформ #openingday #softopening #оффис_н
Сэтгэгдэл ( 0 )