Дэлхий даяар “Тогтвортой хөгжлийн зорилт”-д нэгдэж, улс орнуудын удирдлага, ААН-үүд байгаль орчин, нийгэм, засаглалын хүрээнд үзүүлж буй сөрөг нөлөөг арилгаж, хариуцлагатай үйл ажиллагаа эрхлэхэд анхаардаг болсон. Иргэд ч мөн байгальд сөрөг нөлөө багатай, хариуцлагатай бизнесийн байгууллагыг дэмжих хандлагатай болоод байгаа билээ.
Тэгвэл Юнител групп 2024 онд Тогтвортой байдлыг хангахад хэрхэн анхаарч ажилласныг тоймлон хүргэе.
Байгаль орчин:
Юнител групп 2021 оноос хойш 15 аймгийн 21 тусгай хамгаалалттай болон экологийн өндөр ач холбогдолтой газруудад нийт 71 хөв цөөрөм байгуулсан байна. Хөв төсөл нь Юнител группийн нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлж буй томоохон төслүүдийн нэг бөгөөд зэрлэг амьтдыг ундаалах, амьдрах орчныг нь сайжруулах замаар тэдний тоо толгойн өсөлтөд эерэг нөлөө үзүүлэх үндсэн зорилготой юм.
Манай орны уулын болон тал хээрийн бүс нутагт хөнөөлт мэрэгч амьтдын тархалт хэвийн хэмжээнээс хэтрээд байгаа билээ. Энэ нь ургамлын ургац муудах, тачир сийрэг ургацтай болж бэлчээрийн талхагдалд хүргэх эрсдэлийг бий болгож байгаа төдийгүй цаашилбал цөлжилтийн үндсэн шалтгаан болох аюултай.
Тиймээс Юнител групп 2022 оноос эхлэн Багахангай дүүргийн нутагт дэвсгэрт махчин шувууны үүр барьж, амьдрах орчныг нь сайжруулах замаар тэдний тоо толгойг нэмэгдүүлж, улмаар тэдний идэш тэжээл болох мэрэгчдийн тоо толгойг бууруулж, цөлжилтөөс урьдчилан сэргийлэх төслийг хэрэгжүүлжээ. Тухайн бүс нутаг дахь үлийн цагаан оготнын нягтаршлыг 2022 онтой харьцуулахад 30- 50% буурсан үр дүн гарчээ.
Юнител групп үйл ажиллагааны дотоод процессуудыг нарийн төлөвлөж, бүтгэгдэхүүний байгаль орчинд үзүүлэх нөлөөг бууруулах зохицуулалтуудыг хийсний дүнд хэрэглэгчдийнхээ 6.7 тонн электрон хог хаягдлыг дахин боловсруулжээ.
2024 онд 33 нарны эрчим хүчний бааз станц шинээр суурилуулсан ба 6 бааз станц тутмын 1 нь сэргээгдэх эрчим хүчээр ажилладаг байна. Ингэснээр эрчим хүчний зарцуулалтыг бууруулж, байгальд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулахыг зорьжээ.
Харилцаа холбооны оператор компаниудын үндсэн үйл ажиллагаа нь эрчим хүчнээс ихээхэн хамааралтай байдаг. Тэгвэл Юнител групп Дата төв болон мобайл бааз станцуудын цахилгаан эрчим хүчний хэрэглээг бууруулж, үйл ажиллагаанаасаа үүсэх хүлэмжийн хийн ялгарлаа багасгах бодитой шийдлүүдийг тогтмол нэвтрүүлж байна.
ХҮН
Технологийн салбарт үйл ажиллагаа эрхэлдэг тэргүүлэгч компанийн хувьд орон нутагт байгаа хүүхдүүдэд STEАМ боловсрол олгох, дижитал тоног төхөөрөмжтэй харьцах, интернэт цахим хэрэглээг хэрхэн зөв зохистой ашиглаж, өөрийгөө хөгжүүлэхэд нь дэмжих зорилгоор орон даяар Unitel STEAM HUB төвийг нээн ажиллаж байна. 2024 онд 20 аймгийн 712 хүүхэд робот угсралт, код бичих, инженерингийн сургалтад хамрагджээ.
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам болон Дэлхийн банкны хамтран зохион байгуулсан “Үндэсний цахим элч” хөтөлбөрийг дэмжин ажиллаж 1277 ахмад настанд цахим орчинг аюулгүй, хариуцлагатай, үр ашигтай ашиглах ур чадвар эзэмшүүлж, дижитал ертөнцөд өөртөө итгэлтэй хэрэглэгч болох суурь мэдлэгийг олгосон байна.
Юнител группийн бүтээгдэхүүн, үйлчилгээний байгаль орчин, нийгэмд үзүүлэх нөлөө нь зөвхөн компанийн үйл ажиллагаанаас бус бидний хамтран ажилладаг нийлүүлэгчдийн тогтвортой байдлаас ч тодорхой хэмжээнд шалтгаалдаг. Тиймээс бид нийгэмд авчрах эерэг өөрчлөлтөө нэмэгдүүлэхийн тулд байгальд ээлтэй, нийгмийн хариуцлагатай, ёс зүйн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудтай хамтран ажиллахыг зорьж байна.
ТЕХНОЛОГИ
Иргэн бүрд газарзүйн байршлаас үл хамааран мэдээ мэдээллийг хүртээмжтэй авах, хуваалцах, сурч хөгжих, интернэтээр дамжуулан үйлчилгээ авах, бизнес эрхлэх боломжуудыг харилцаа холбоогоор дамжуулан нээхээс гадна хүртээмжтэй байх зорилтын хүрээнд дижитал шилжилтийг нэвтрүүлж, өмнө нь зөвхөн салбарт хандаж авдаг байсан үйлчилгээг дижиталаар шийдэж хэрэглэгчдийнхээ цаг хугацаа, зардлыг хэмнэсэн найдвартай үйлчилгээг санал болгон ажиллаж байна.
Жишээ нь хэрэглэгчид сар бүр дунджаар 1.2 сая удаа Unitel апп-аар үйлчилгээ авдаг ба алслагдсан бүс нутгийн иргэд, тусгай хэрэгцээт хэрэглэгчид, өндөр настнууд зэрэг цөөнх бүлгийн хэрэглэгчид орон зай, цаг хугацаанаас үл хамааран шаардлагатай мэдээллээ авч, асуудлаа шийдвэрлэх боломжтой болсон юм.
Цахим үйлчилгээний хүртээмжийг нэмэгэдүүлснээр зөвхөн хэрэглэгчдэд төдийгүй бизнесүүдэд ч шинэ боломжууд нээгдэж байна.
Ийнхүү Юнител групп хүн бүрийг цахимаар дамжуулан дэлхийтэй холбож, түүгээр зогсохгүй бүх нийтэд хүртээмжтэй, байгаль орчинд ээлтэй, ёс зүйн хэм хэмжээг сахисан хариуцлагатай үйл ажиллагаа эрхлэхийг зорин ажиллаж байна.
Тэд хариуцлагатай үйл ажиллагаагаар дамжуулан хүрээлэн буй орчин, нийгэмдээ сайнаар нөлөөлж эерэг үр дүнгүүдийг авчрахад хэрэглэгч, харилцагч нарын оролцоо хамгийн чухал байсныг онцолж байсан юм.
Сэтгэгдэл ( 0 )