Монгол амт, монгол чанарыг дэлхийд дахин тунхаглалаа

Админ | Zindaa.mn
2025 оны 05 сарын 07

Герман улсын Франкфурт хотноо гурван жилд нэг удаа зохион байгуулагддаг мах, махан бүтээгдэхүүний техник технологи, чанар стандартын IFFA-2025 Олон улсын үзэсгэлэнд “Очирдагинас” ХХК нь амжилттай оролцож байна.

Нэр хүнд, чанар чансаагаараа махны Олимп хэмээн үнэлэгддэг энэхүү үзэсгэлэнд “Очирдагинас” ХХК нь Монгол улсаа төлөөлөн 10 бүтээгдэхүүнээрээ өрсөлдөж, өнөөдрийн байдлаар 9 алтан медаль хүртэж, олон улсын стандартад нийцсэн чанараа батлан харуулж чадлаа.

 

 

8 болон түүнээс дээш Алтан Медаль хүртсэн оролцогчдод "Герман Улсын Мах махан бүтээгдэхүүн Үйлдвэрлэгчдийн Холбоо"-оос олгодог “Хүндэтгэлийн Цом”-ыг гардуулсан бөгөөд “Очирдагинас” ХХК энэхүү эрхэм шагналыг хүртэж чадлаа.

Бүтээгдэхүүн бүрийг амт, бүтэц, гадаад төрх, боловсруулалтын технологи, аюулгүй байдал зэрэг олон шалгуураар нарийн мэргэжлийн шүүгчид шалгаруулалтыг явуулдаг бөгөөд энэ нь махны салбарын “Олимп” гэгддэг IFFA-гийн гол онцлох үйл явдлуудын нэг юм.

Дэлхийн өнцөг булан бүрээс шилдэг үйлдвэрлэгчид өрсөлддөг энэхүү чанарын уралдаанд Монгол амт, Монгол чанар дахин өндөрт үнэлэгдэж байна.

Түүхэн амжилт:
 

  • IFFA-2016 үзэсгэлэнд анх удаа 5 бүтээгдэхүүнээр оролцож 1 алт, 3 мөнгө, 1 хүрэл медаль хүртэж байсан.
     
  • IFFA-2025 үзэсгэлэнд 10 бүтээгдэхүүнээр өрсөлдөж 9 алтан медаль хүртэж, Монгол амтыг дэлхий дахинд тунхаглан зарлалаа.
     

#IFFA2025 #Очирдагинас #МонголАмт #МонголЧанар #АмтБаАмжилтын20Жил #GoldenMedal #MongolianPride #MeatOlympics #FoodExcellence

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu