Ж.Баярмаа: ХХОАТ-ыг 1 хувь болгох хуулийн төслөө хүргүүллээ

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 05 сарын 08

 

Хувь хүний орлогын албан татвар (ХХОАТ)-ын 10 хувийг 1 хувь болгох 100,000 иргэний саналыг дэмжиж боловсруулсан хуулийн төслийн асуудлаар Ж.Баярмаа нарын УИХ-ын гишүүд мэдээлэл өглөө. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Баярмаа: ХХОАТ-ын 10 хувийг 1 хувь болгох саналыг 100 мянган иргэн дэмжиж, гарын үсгээ зурсан байгаа. Эдгээр иргэд нь ердөө долоо хоногийн дотор гарын үсгээ зурсан. Тиймээс хуулийн төсөл санаачлах зөв гэж үзсэн. Хуулийн төслөө боловсруулаад D-Petition-д цахим хэлбэрээр байршуулсан байгаа. Үүнд иргэдийг саналаа өгөөсэй гэж хүсэж байна. 
 


Тавдугаар сарын 5-ны өдөр хуулийн төслөө Засгийн газарт хүргүүлсэн байгаа. Татварын дарамт асар их байгаа. Орлого нь амьдралд нь хүрэлцэхгүй байгаа иргэдээс өндөр татвар авч, төсвийн зарлагад зарцуулдаг байдлаа зогсооё гэх зарчмын саналтай байгаа. Хүний орлого нэмэгдэж байж тухайн улсын хөгжил яригдана. Түүнээс биш өөрсдийнх нь хөдөлмөрлөж олсон цалин хөлс нь амьдралд нь хүрэлцэхгүй байгаа дээр нэмээд татварын дарамт учруулж байгаа нь боломжгүй зүйл. 

Хоёр сая төгрөгийн цалинтай хүн есөн хувиа өөртөө авч үлдлээ гэхэд 180 мянган төгрөг өөртөө үлдээнэ гэсэн үг. Энэ нь иргэдэд бодит орлого болно. Төрөөс  төрсөн тэрбумтнуудад энэ нь цайны мөнгө байх. Гэтэл энэ нь иргэдэд их мөнгө. 

Энэхүү хууль батлагдах магадлалтай. Төсвөөс энэхүү зөрүү мөнгийг хасах боломжтой. Сангийн яам бүх хувилбрыг тооцоолоод гаргаад ирнэ гэдэгт итгэлтэй байна" гэлээ. 

 

 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.40.86) 2025 оны 05 сарын 10

Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch

2  |  0
Үнэн(220.255.95.64) 2025 оны 05 сарын 10

ИХГ эрчүүд нь Ихэнх нь Арчаагүй бөгс долоогчид болжээ.Эмэгтэйчүүд Харин үнэний талд ,шудрага ёсны талд үгээ хэлж Авилгачидын хуурамч багийг хуулж бгаа шүү.Ялзарсан худалч хуурамч Лалрууд удахгүй зайлна даа...

2  |  0
Эмэгтэйчүүд Мундаг ю(220.255.95.64) 2025 оны 05 сарын 10

Баярмаа ИХГ мундаг юмаа.Шудрага ёсны төлөө, авилгалд идэгдсэн ялзарсан МАНы бузар дэглэмийн эсрэг зоригтой тэмцэх, ард түмэний дуу хоолой болж дуугарч үгээ хэлж бга Сайн гишүүн шүү.Гэмт хэрэгтнүүд мохоох гэж ИХ муу аргаар пиархж бга..Үнэнд гүйуэгднээ

2  |  0
Close menu