Б.Найдалаа гишүүний мөрөөдлийн жагсаалтад Хөвсгөл нуур нэмэгдэв

2025 оны 05 сарын 12

УИХ-ын гишүүн Б.Найдалаа Азийн цээжинд дэлхийн жуулчдыг хуран цуглуулж, хэтэвч халаасыг нь “хуу сэгсрэх” хэтэрхий мэргэн санаа олжээ.

Тэрбээр энэ талаараа өөрийнхөө цахим хуудаснаа “Хөвсгөл нуурт живсэн усан онгоц, машин тэргүүдийн заримыг нь буцаагаад усанд нь байрлуулвал яасан юм бэ. Яагаад, хэзээ хэрхэн живсэн үүх түүхийг нь тодруулж бичээд, шумбуулж үзүүлээд байвал сонирхолтой. Үнэндээ Хөвсгөл нуурын гүнд шумбалт хийлээ гэхэд тэнд тас харанхуй, хүнд үзүүлж сонирхуулчихаар юм байхгүй. Жуулчид гүний шумбалт хийдэг нь нэг бол загас, шүрэн арал, ургамал ч юм уу далайн гүний гоё сайхныг үзэх, эсвэл “Титаник” маягийн живсэн түүх домогтой "хог новш"-ийг үзэх болохоос тас харанхуй ёроол сонин биш. Бас эдгээр живсэн усан онгоц, машин техник нуурын ёроолын амьтан, загас, ургамалд бас ургах, өсч үржих үүр оромж нь болдог сайн талтай” хэмээн хуваалцжээ.

Ийнхүү эрхэм гишүүний мөнгө олох мөрөөдлийн жагсаалтад дэлхийн 17 эртний нуурын нэг цэнгэг уст Хөвсгөл нэмэгдэв. Харин “сонгогч дэмжигчид” нь “Акталж байгаа машинуудаа нуурууддаа аваачиж хийснээр аялал жуулчлалаар бөөн бөөн доллар олох мэргэн санаа. Хар зүрхний хөх нуурт хийх хэдэн “Портер” байгаа шүү. Ер нь бол хог хаягдлын асуудлаа ч шийдчих давхар санаа. Ай даа, улстөрч хүн л улсынхаа төлөө бодож олох санаа байх даа. Мань мэтийн толгойнд ёстой харвах ч үгүй юм байна”, “Ээ, ах нар аа. Яагаад байгаа юм бэ. Хаваршаад байгаа юм уу”, “Хийх юм олдохгүй гиеүрээд байгаа бол нөгөө сайдаа очиж зод оо, лайтай юм” гэх зэргээр хариуг нь барьжээ.

Г.Бичээч

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Цогоо(103.212.162.25) 2025 оны 05 сарын 12

Тэнэг мал алаад нохойд хаяад өгчих юмсан

3  |  0
S(59.153.114.163) 2025 оны 05 сарын 12

ANUSDI BOOWN VANXANDI80955877

0  |  0
S(59.153.114.163) 2025 оны 05 сарын 12

ANUSDI BOOWN VANXANDI80955877

0  |  0
S(59.153.114.163) 2025 оны 05 сарын 12

ANUSDI BOOWN VANXANDI80955877

0  |  0
S(59.153.114.163) 2025 оны 05 сарын 12

ANUSDI BOOWN VANXANDI80955877

0  |  0
S(59.153.114.163) 2025 оны 05 сарын 12

ANUSDI BOOWN VANXANDI80955877

0  |  0
Ааа(66.181.177.142) 2025 оны 05 сарын 12

Эрүүгийн хэрэгтэн ордон дотор байсаар байх уу УИХ н дарга аааа ,Засгийн газар сайдаа зодуулсан зүгэар үү,Уран эсэргүүцсэн эмэгтэй Франц новшыг цохисон гээд сүйд болоод байсан

3  |  0
Close menu