НЗДТГ болон Монголын барилгын үндэсний ассоциаци хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.
Уг санамж бичгийн хүрээнд мега төслүүдэд дотоодын барилгын компаниуд оролцох хууль, эрх зүйн хүрээг сайжруулах, залуу инженерүүдийг дэмжих, хүний нөөцийг бэлдэх зэрэгт хамтарч ажиллах юм.
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Монголын барилгын үндэсний ассоциацитай дөрвөн чиглэлээр хамтарч ажиллахаар санамж бичиг байгууллаа.
Худалдан авах тухай хуулийг өөрчлөх тухай санал оруулж, УИХ-д өргөн барьсан. Мөн дэд бүтцийн хуулиуд дээр шинэчилсэн найруулга, өөрчлөлт оруулах талаар бэлтгэл ажил явж байна. Ялангуяа дэд бүтцийн буюу төмөр замын, авто замын, барилгын, эрчим хүчний тухай асуудалд холбоотой хуулиуд дээр дэлхийн стандартын дагуу шинэчилсэн найруулгын өөрчлөлтүүдийг хийгээд явж байна. Яагаад гэвэл томоохон төслүүдийг хэрэгжүүлэх хууль, эрх зүйн орчин манай улсад байдаггүй. Иймд, цаг үетэйгээ нийлүүлж бүтээн байгуулалтын шинэ аргачлал хэрэглэж ажиллах тал дээр хамтдаа өөрчлөх шаардлагатай гэж үзэж байна” гэв.
Сэтгэгдэл ( 0 )