Германы Бундесверийн 45 дугаар танкийн бригадыг Литва улсын нутаг дэвсгэрт байрлуулах нь НАТО-гийн зүүн жигүүрийг бэхжүүлэх зорилготой юм гэж ХБНГУ-ын Канцлер Фридрих Мерц мэдэгдсэн тухай Литва-гийн үндэсний радио мэдээлжээ.
ХБНГУ-ын засгийн газрын тэргүүн цэргийн шинэ анги нэгтгэлийн үйл ажиллагааг албан ёсоор эхлүүлэх ёслолд оролцохоор Литвад очсон байна. “Литва улсын аюулгүй байдал одоо Германы аюулгүй байдал боллоо. Маш богино хугацаанд тараан байрлуулсан энэ цэргийн анги нэгтгэл нь аюулгүй байдлын хурцадмал нөхцөл байдал үүсээд байгаа энэ үед НАТО-гийн зүүн жигүүрийг бэхжүүлэх юм” гэж Мерц уг ёслолын дараа хийсэн хамтарсан хэвлэлийн бага хурал дээр мэдэгдсэн байна.
Бундесверийн танкийн бригадыг Литва улсын нутаг дэвсгэрт байнга байрлуулах, түүний эрх зүйн статусыг тодорхойлох тухай засгийн газар хоорондын хэлэлцээрт хоёр тал 2024 оны есдүгээр сард гарын үсэг зурсан ажээ.
Сэтгэгдэл ( 1 )
Зураг дээр бол танкууд биш өөрөө явагч их буунууд л байх юм