Монгол Улсын Зам тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Сандагдорж, Литва улсын Зам тээврийн дэд сайд Ричардас Дегутис нар зам тээврийг хөгжүүлэх замаар олон улсын тээвэр, ачаа тээврийг нэмэгдүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа. Ингэснээр хоёр улс зам тээврийн чанарыг дээшлүүлэх, худалдааны тээврийн эргэлтийг нэмэгдүүлэхийг, олон улсын чанарын стандартыг нэмэгдүүлэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэх юм.
Монгол Улс 1993 онд Зам тээврийн салбарт хамтран ажиллах олон улсын Засгийн газар хоорондын гэрээнд нэгдэн орсон билээ. Дээрх гэрээнд ОХУ, БНХАУ, Казахстан, Украин, Умард Солонгос, Турк, Киргизстан, Беларусь, Латви, Унгар улсууд нэгдэн орсон юм.
Сэтгэгдэл ( 0 )