Өглөөний сонин “Улс төрийн ой санамж” булангаараа болж өнгөрсөн үйл явдлуудыг эргэн сануулдаг билээ. Энэ удаагийн дугаартаа 2017 оны дөрөвдүгээр сарын 28-нд Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэнтэй цаг үеийн асуудлаар ярилцсан нэгэн ярилцлагыг хүргэж байна.
-Монгол Улс эдийн засгийн хямралтай амаргүй үе, дараалсан сорилтууд одоо ч үргэлжилж байна. Нөхцөл байдал болоод ачааг нуруундаа үүрсэн гүйцэтгэх засаглал ер нь хэр ажиллаж ирсэн гэж та дүгнэж байна?
-Өнгөрсөн жил байгуулагдсан Засгийн газрын ажиллах нөхцөл өөрөө их өвөрмөц л дөө. Нэгдүгээрт, нийгмийнхээ ерөнхий бүтэц, тогтолцооны талаас авч үзвэл Монголын төр, нийгмийн тогтолцоо гажуудалд орж, эдийн засаг асар их хүндэрч улс үндэстэн дампуурлын ирмэгт очсон ийм үед байгуулагдсан Засгийн газар.Энэ Засгийн газрын ажлын үр дүн, арга барилыг монголчууд хагас жил харж байна. Зарим дүгнэлтийг хийж болох байх. Улс төрийн ямар нэг хэлбийлтгүйгээр бодитойгоор харъя гэвэл энэ Засгийн газарт ололттой, ахицтай алхмууд ч байна, шүүмжлэлтэй хандах зүйл ч байна гэж би боддог. Ахицтай талаас нь гэвэл, сайн муу ямар ч болов Монголын эдийн засгийг дампууралд хүргэлгүйгээр өрийн асуудлыг шийдэх гарцуудыг ерөнхийд нь олж байх шиг байна. Нөгөө талаас, Засгийн газрын зүгээс Ерөнхий сайдын илэрхийлж байгаа санаа бодол төрийн хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр санаачилга гаргаж байгаа нь ахицтай тал гэж үзэх үндэслэлтэй. Засгийн газрын эдийн засгийн бодлого явуулж байгаа ерөнхий арга барилыг авч үзвэл, Засгийн газар байгуулагдах үед энд хэт итгэсэн төвөгтэй байдал, тухайлбал, Засгийн газрын эдийн засгийн гол салбарууд мэргэжлийн хандлага гаргаж чадаагүй. Үүнээс болж төрийн бодлогод илэрч байгаа доголдлууд бий. Сая төсвийн тодотгол хийхдээ эдийн засаг хүнд байна гээд олон түмэндээ үүрүүлэх ачааллаа нэмчихсэн хэрнээ төрийн төсвийн урсгал зардлыг нэмээд тавьчихлаа. Энэ бол олон түмэн эрүүл сэтгэлгээгээр хүлээж авах боломжгүй зүйл. Иймэрхүү зүйлүүд байна. Гэхдээ Засгийн газрын одоогийн байдлыг аваад үзэхэд бас сонин зүйлүүд ажиглагддаг л юм.
-Тэр нь юу билээ?
-Би хааяахан мэдээ хардаг. Шинэ жилээс хойш Засгийн газарт өөрчлөлт оруулах талаар хэл ам яригдаж байгаа тухай мэдээлэл гарна лээ. Энэ талаас хандах юм бол зөвхөн эдийн засгийн үр дүн гэхээс илүү улс орны язгуур эрх ашгийг харах шаардлага бий. Энд ямар асуудал байна вэ гэвэл, нэгдүгээрт удахгүй Ерөнхийлөгчийн сонгууль явуулах гэж байна. Энэ бол Төрийн тэргүүнээ сонгох улс төрийн том арга хэмжээ. Засгийн газраар оролдож, Засгийн газрын тухай ямар нэг хэл ам гаргана гэдэг ямар нэг байдлаар олон түмний анхаарлыг Төрийн тэргүүний сонгуулийн асуудлаас хөндийрүүлж, сонгуулийг ор нэрийн төдий хийх байдалд хүргэнэ. Энэ бол улс төрийн бохир технологийн нэг хэвшсэн арга. Сонгуулийн үед ямар нэг өөр асуудлаар шуугиан дэгдээдэг. Олон түмний анхаарлыг хөндийрүүлдэг. Өөр нэг асуудал нь бид Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар ярьж байна. Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлыг олон түмэн нухацтай хэлэлцэж, сайн ойлгож, нийгэмд, ард түмэнд үүсээд байгаа бэрхшээлтэй асуудлуудын ул суурь нь юу вэ гэдгийг олж шийдэх байх. Үндсэн хуулийн асуудлыг шийдээгүй байхад төр, засгаар оролдох нь Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлбэрийн төдий явуулах байдалд л хүргэнэ. Тиймээс Засгийн газраар оролдох асуудал байж болохгүй.
-Засгийн газрыг тогтвортой ажиллуулах шаардлагыг та хэллээ. Энд өөр ямар хүчин зүйлүүд байна?
-Миний харж байгаагаар 2-3 хүчин зүйл байна. Нэгдүгээрт, сүүлийн үед Монголын улс төрд төр, засгийг бүрдүүлчихээд дараа нь унагааж “Хоёрдугаар ээлж” хоолонд ордог. Ийм сонирхлоор унагааж, засгаа сольсны дараа шинээр байгуулагдсан Засгийн газар нь түрүүчийнхээсээ улам дорддог, бүр арчаагүй байдалд хүрдэг. Ийм хувилбараар би Засгийн газраар оролдох асуудлыг буруу гэж үздэг. Нөгөө талаас Засгийн газрын ажлыг сайжруулаад явах юм бол одоо эдийн засгийн /блок/ хэсэг дээр хамгийн гол анхаарлаа төвлөрүүлэх ёстой. Гэтэл одоо хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч юм уу, наад цаад шуугианыг харахад эдийн засгийн блоктой шууд холбоогүй, үндэснийхээ язуур эрх ашгийн гол цэгүүд дээр сууж байгаа хүмүүс рүү чиглээд байгаа.
-Засгийн газрын бүтцийг бужигнуулах нь Ардын нам доторх үйл явц гэж сэтгүүлчийн хувьд харж байна. Харин та...?
-Мэдээж, Ардын нам доторх үйл явдлын өрнөлтийг анхаарахгүй байж болохгүй л дээ. Ардын нам Монголын томоохон улс төрийн хүчний нэг. Тэдний дотор юу болж байна гэхээр байдал сонин байгаа. Өмнө нь Монголын улс төрд голлож байгаа намууд намын дарга нь Ерөнхий сайд болдог байсан, тийм ээ?
-Тийм л дээ. Харин АН-ын үед З.Энхболд тэрийг өөрчилсөн, Ардын нам ч гэсэн тэр замаар яваад байх юм...
-Үндсэн хуульд бол тийм заалт байхгүй шүү дээ. Сүүлийн үед л намын дарга нь УИХ-ын дарга болоод сууж байдаг хэлбэр рүү шилжчихлээ. УИХ төрийн эрх барих дээд байгууллага мөн гэж заасан Үндсэн хуулийн заалттай холбоотой байж ч мэдэх юм. Гэхдээ Ардын намын хувьд одоогийн байдал их өөр. Намын дарга нь Ерөнхийлөгчийн сонгуулийг угтаад тэнд очоод хүлээгээд сууж байна шүү дээ. Энэ үед Ардын намынхны дотор намын дарга нь Ерөнхийлөгч болж намаасаа түдгэлзээд явсны дараа намынхаа дотоодод улс төрийн шинэ хуваарийг бас хийх ийм байдал гарч байгаа. Энэ талаас нь харах юм бол Ардын намын одоогийн байдал, төр засгийн эрх мэдлийн төлөө тэмцэж байгаа томоохон бүлгүүд Монголын язгуур эрх ашигт нийцэхгүй. Энд хямралын байдал үүсгэхүйц санаархалтай бүлэглэлүүд гарч ирж болзошгүй. Ийм учраас би улс төрийг ажиглаж суудаг хүний хувьд, Засгийн газраар оролдох шаардлагагүй гэж үзээд байгаа юм. Энд хамгийн гол асуудал нь бид өнөөдөр Үндсэн хуулийн өөрчлөлтөө маш нухацтай хэлэлцэж, зөв шийдвэр гаргасан тохиолдолд л амжилтад хүрч дараагийн зөв алхмыг хийж болно. Тэгэхгүйгээр төр засгаараа оролдож, шуугиан дэгдээх нь нэг талаас Төрийн тэргүүний сонгуулийг, нөгөө талаас Үндсэн хуулийн асуудлыг ч буруу тийш нь эргүүлж болзошгүй. Үүнийг бид анхаарах ёстой. Ард түмэн болгоомжтой байх ёстой.
-Ерөнхийдөө УИХ-д байгаа хоёр том намыг харж байхад АН доторх зөрчил, сунгаанаас сунгааны хооронд хүчгүйдлээ. Ардын намын тухайд дотоод асуудлыг нь та сая хэл¬чихлээ. Ийм эв нэгдэлгүй байдал нь өөрөө төр, засгийн тогтвортой байдал, аюулгүй байдалд сөрөг нөлөө авчирч байна. Үүнийг яаж засч залруулах вэ?
-Манайхан улс төрийн нам гэдэг ойлголтыг хэт шүтэж, туйлшруулсан. Энэ байгаа намууд Монголын орчин үеийг дэлхий ертөнц, бүс нутгийнхаа байдалд тохируулж авч явах үзэл бодолгүй улс төрийн хүчнүүд л дээ. Зөвхөн эрх мэдлийн төлөө л өрсөлдөж байгаа. Энэ байдал үнэхээр харамсалтай.
Сэтгэгдэл ( 10 )
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
ТӨРИЙН ЭРХ БАРЬЖ БУЙ НАМУУДАД ОРЧИН ЦАГИЙН\n Дүлзэн, Түгжил, Сэнгүм, \n Хоролмаанууд олширч \n БАЙГАА НЬ МОНГОЛ УЛСЫН ХӨГЖИЛ, ТӨР ЗАСГИЙН ТОГТВОРТОЙ БАЙДАЛД \nСӨРГӨӨР НӨЛӨӨЛЖ \n ЭХЭЛЛЭЭ...\n
zonog owgon mini odoo danhandaa tsaigaa chanaad uuhaa bod, avilgach hulgaichaas hir ih yum am ruu chihuulsen be
ANUSDI80955877GOE TACHAANGUI BOOW XXNOO VANXANDI80955877
Та өөрөө юу хийж самарсан билээдээ
БТАЦЭЦЭГ АВГАЙ ЧИНЬ ТЭР ОРОС УЛСЫН МӨНХИЙН ДАЙСАН ПОЛЬШ УРВАГЧДЫГ МОНГОЛ НУТАГТ АЙЛЧЛУУЛСАН. МОНГОЛЫГ ХОЁРДАХ УКРАИН БОЛГОХ БОДЛОГО ЯВАГДААД БАЙГАА ШҮҮ
ОЮУН ЭРДЭНИЙН ЗАСГИЙН ГАЗАРТ АЖИЛЛАЖ БАЙГАА ХҮРЭЛСҮХИЙН САЙД НАР АРАЙ ХЭТЭРХИЙ БНА. ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД БОЛОН ГАДААД ХЭРГИЙН САЙД БОЛОН СОЁЛЫН САЙД ГУРВЫГ ҮТЭР ТҮРГЭН ЗАЙЛУУЛ АРАЙ ХЭТЭРЛЭЭ. ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД МӨНХСАЙХАН БОЛОН ГАДААД ХЭРГИЙН БАТЦЭЦЭГ ХОЁР НИЙЛЭЭД МОНГОЛ ХҮН ДЭЭР ДЭЛХИЙН БАНК БОЛОН ДЭЛХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН ЗАХИАЛГААР МОНГОЛ ХҮНД ВАКЦИН ЭМ ТАРИАНЫ ТУРШИЛТ ХИЙСЭН
Оюун эрдэнэ ёсзүйн хариуцлага хүлээх ёстой биз дээ, эсвэл энэ авилгач байдал нь дарга нарт байдаг л зүйл гэж та нар харж байгаа юм уу, үгүй дээ нөгөө хуулийн өмнө бүгд тэгш эрхтэй гэдэг тунхаглал чинь хаана байна, зөнөг минь
Mongolchuud Ene buural myanguujiniig sonsdog bolchix gej. Ene uvguniig uzen yaddag baisan daa.