Б.Билгүүн: Ийм боловсрол олгох сургууль манайхаас өөр Монголд байхгүй

2025 оны 06 сарын 03

ИРЭЭДҮЙД ТАНАЙ ОЛГОЖ БАЙГАА УР ЧАДВАР ЭРЭЛТТЭЙ БАЙНА ГЭДЭГ БАТАЛГАА ХААНА БАЙНА?

“Хиймэл оюун энгийн код бичээд эхэлсэн. TEEE-д зааж буй бүх ур чадвар ирээдүйд үнэгүйдэхгүй юу?” гэж санаа зовж байгаа байх. Энэ асуултад ирээдүйг боломжит нөхцлүүдээр төсөөлөн хариулъя.

НӨХЦӨЛ 1: “170 САЯ ШИНЭ АЖИЛ” — КОД БҮДГЭРЭХ БУС, ШИНЭ ШАТ РУУ ШИЛЖИХ “ТАВИЛАНТАЙ”

Дэлхийн Эдийн Засгийн Форумын 2025 оны шинэ тайланд “ирэх арван жилд технологид суурилсан 170 сая ажил шинээр бий болно” гэж онцолсон; өсөлтийн тэргүүн эгнээнд програм хангамж, Хиймэл оюун/Машин сургалт, кибер аюулгүй байдал орж байна World Economic Forum. Хэдийгээр Copilot гэх мэт бичиж буй кодыг тааж хурдан бичүүлдэг шиг хиймэл оюунаар код бичигчид алгоритмын “гараар бичилтийг” багасгаж буй ч ажил олгогчид системийн дизайн, системчилсэн ойлголт, найдвартай байдлыг хүний түвшинд улам өндөр үнэлж эхэлж байна World Economic Forum.

 

Энэ нөхцөл байдалд TEEE таны хүүхдийг хэрхэн бэлдэх вэ?

  • Бид хүүхдэд “кодчиллын хамгийн суурь ойлголтуудыг заах”-с гадна ямар асуудалд, ямар шалтгаанаар, ямар архитектураар хиймэл оюуныг дуудах вэ? гэдэг проблем фрейминг + системийн сэтгэлгээ заадаг. Ингэснээр хүүхдүүд хиймэл оюу ухааныг ашиглан код бичих механик ажлыг хөнгөвчилөх боловч хиймэл оюун ухааны хийж чадахгүй төвөгшил өндөртэй асуудлуудыг системтэйгээр шийдэж сурах юм. Энэ нь бидний хичээлийн агуулгад ч маш том өөрчлөлтийг оруулж байгаа.

 

НӨХЦӨЛ 2: AI-ТАЙ ХАМТ ҮҮСЭХ “ХОСОЛМОЛ УР ЧАДВАРЫН” ЦООРХОЙ

GitHub-ийн 2024 оны Octoverse судалгаагаар хиймэл оюунаар код бичүүлэн туслуулж буй хөгжүүлэгчдийн бүтээмж 55%-иар өсөж, шинэ төсөл эхлүүлэх тоо 46%-иар нэмэгджээ GitHub Resources. Ийм өсөлт нь зах зээл илүү олон, илүү бүтээлч “Хиймээр оюунаар гүйцэтгэгч-хөгжүүлэгч” нарыг шаардана гэсэн үг; хиймэл оюунаар кодоо хурдавчилснаар ажлын байр агшихгүй, харин дизайн, интеграци, аюулгүй байдал дээр шинэ ажлын байр нээгдэнэ.

 

Энэ нөхцөл байдалд TEEE таны хүүхдийг хэрхэн бэлдэх вэ?

Хиймэл оюун ухаан нь хамгийн амар хялбар олон давтагддаг ажлуудыг орлох боломжтой учир ирээдүйд их сургуульд инженерчлэлийн ангийн хичээлийн хөтөлбөр программчлалд биш систем архитектур талруу түлхүү анхаарах хандлагатай. Энэ үед уламжлалт 10 жилийн системээр явсан сурагчид их сургуульдаа ороод инженерчлэлийн ангийн хөтөлбөрийг давахгүй байх магадлал өндөр. Инженерчлэлийн анги одоо ч гэсэн хамгийн хэцүү ачаалал өндөртэй ангиудын нэг. Хиймэл оюун ухааны хөгжлөөс үүдэн энэ анги улам хэцүү болсоор байх болно. Тиймээс инженерийн ангийг төгсөж буй хүүхдүүд нэг бол улам багаасаа бэлтгэгдэх үгүй бол цөөрөх гэсэн хоёр сонголтын өмнө л тулж ирээд байна. ТЕЕЕ сургуульд сурснаар жил бүр орчин үеийн технологийн дэвшилтэй уралдан хөтөлбөрийг сайжруулдаг учир энэ өөрчлөлтөд хамгийн эрт бэлтгэгдэж ирээдүйд “ховрын бараа” болох хосолмол ур чадвартай инженер болох суурь чадвараа олж авах юм.

 

ЭЦЭСТ НЬ СУРГАЛТЫН “АДАПТАЦИ ЦИКЛ” = УЛИРАЛ ТУТАМ ШИНЭЧЛЭЛ

Математик, Физик гэх мэтийг бодоход дижитал технологи маш хурдацтай хөгжин, сайжирч буйг бид мэднэ. Иймээс TEEE сургалтын хөтөлбөрөө 1 жил тутам албан ёсоор шинэчилдэг механизмтай. Жил бүрийн “Tech Radar Review”-ээр GitHub-ийн Octoverse ба WEF, IEEE-гийн стандартад тулгуурласан технологийн жагсаалтаа шинэчилж, нэн шаардлагатай өөрчлөлтүүд байвал хичээлийн жилийн дундаас ч хамаагүй өөрчлөн оруулдаг. 2024 онд гэхэд бид Майкрософтын Смалл Бэйсик программчлалын хэлийг хөтөлбөрөөс бүрэн хассан, мөн 3ди принтерийн хөтөлбөрийг 4-р ангиас авхуулан бүх ангид орж эхэлсэн. Ирэх жилийн хичээлийн хөтөлбөрт хиймэл оюун ухааны промпт инженерчлэл, дроны инженерчлэлийн хөтөлбөр нэмэгдэх гэж байна. Өөрөөр хэлбэл, зургаан жилийн дараа төгсөх хүүхэд өнөөгийнх биш, 2031 оны зах зээлийн чадамжтай гарна.

 

Товч дүгнэлт

Хиймэл оюунаар код бичиж байгаагийн цаана илүү их дататай, илүү интеграцтай, илүү аюулгүй систем хэрэгтэй болох асар том давалгаа ундарч байна. TEEE энэ давалгааг “кодлогчийн ирээдүй унтарч байна” гэж бус, харин “сурч мэдсэн хүн бүр дараагийн шатны архитектор, систем дизайнч, кибер хамгаалагч болж өсөх боломж” гэж харж, сургалтаа яг тийш нь чиглүүлдэг. Энэнд л бидний баталгаа, ирээдүйд үнэ цэнээ алдахгүйн цөм стратеги оршдог юм.

 

АСУУЛТ 3: АЖИЛ АМАРХАН ОЛДОГ ГЭДЭГ БАТАЛГАА ХААНА БАЙНА?


Жил ирэх тусам ажилд орох босго нэмэгдсээр ирсэн. Тунгалаг Тамир кинон дээр хүний нутагт явгарсан Эрдэнэ Итгэлт баянтай хийсэн ажлын ярилцлагандаа уначихаад сууж байтал улаачийн авчирсан бичгийг уншиж чаддаггүй, бичиг үсэггүй Итгэлтэд бичгийг уншиж өгснөөр тэр даруй ажилтай болдог. Гэтэл та зөвхөн уншиж бичиж чаддаг байгаад ажил олгогчид тоогдохгүй. Асуудлын гол нь, хүүхдийнхээ боловсролд хийж буй таны хөрөнгө оруулалтын өнөөдрийн сонголт ирээдүйд хүүхдээ амар хялбар амьдрахад биш зогсолтгүй хүндэрч буй ажлын орчинд хамгийн сайн зохицсон боловсон хүчин болоход л туслах юм. Загас өгөх биш загас барих аргыг нь заа гэж. 

 

 

МОНГОЛЫН №1 ДИЖИТАЛ ТЕХНОЛОГИЙН ТЕЕ EDUCATION СУРГУУЛИЙН 2025-2026 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ЭЛСЭЛТ ЯВАГДАЖ БАЙНА

6 дугаар сарын 2-ноос өмнө бүртгүүлээд төлбөрөө 8 хувааж төлөөрэй.

 

Та бүртгүүлэх бол:

https://forms.gle/xqiKDMnR2Fs9Xdn1A

Холбогдох дугаар:

 

88834137, 99821540, 90806161

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu