Голомт банк “Бид банкир” хакатонд “AI санхүүгийн туслах Sonya” төслөөр амжилттай оролцлоо

Админ | Zindaa.mn
2025 оны 06 сарын 16

Банкны ажилтан, банкируудын ажил мэргэжлийг таниулах, тэдний бүтээлч санаа, шинэ санаачилгыг уралдуулах, банкны салбарын уялдаа холбоог сайжруулах зорилготой “Бид банкир” хакатон тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа.

Монголын банкны холбооны дэргэдэх Хүний нөөцийн мэргэжлийн зөвлөл, Маркетинг, олон нийттэй харилцах мэргэжлийн зөвлөлийн хамтран зохион байгуулсан энэ удаагийн хакатон тэмцээнд арилжааны банкнуудыг төлөөлсөн 7 баг оролцож, мэргэжлийн ур чадвараа сорьсон юм. Баг тус бүр тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд нийцсэн, харилцагч төвтэй банкны үйлчилгээний төслийг 24 цагийн дотор бичиж хөгжүүлэн, технологийн дэвшлийг ашигласан бүтээлч байдлаараа өрсөлдсөн бөгөөд тэдний гаргасан шинэ санаа, санаачилгууд нь банк, санхүүгийн салбарын дижитал нөөцөд тулгуурласан бүтээлч төслүүд байж чадлаа.

Голомт банкны багийн хувьд хиймэл оюун ухаанд суурилсан хувийн санхүүгийн туслах буюу AI personal assistant үйлчилгээг үзүүлэх “Sonya” төслийг санаачилж, хөгжүүлсэн юм. Энэхүү төсөл нь хэрэглэгчийн орлого, зарлагын датанд үндэслэн төлбөр тооцоог хялбарчлах, хувийн санхүүгээ оновчтой удирдахад нь туслах, санхүүгийн илүү ухаалаг боломжуудыг санал болгох шийдэл байлаа.

 

 

Богино хугацаанд боловсруулсан төслүүдтэй шүүгчид танилцаж, хэлэлцсэний үр дүнд дараах багуудын төслийг шилдэг 3 төслөөр нэрлэсэн юм.

1-р байр: Ариг банк - Дохионы хэлээр харилцдаг виртуал туслах Signbank төсөл

2-р байр: Хаан банк - Ногоон бүтээгдэхүүн, ногоон зээл санал болгох GoLeaf төсөл

3-р байр: Голомт банк - Хиймэл оюунд суурилсан хувийн санхүүгийн туслах Sonya төсөл

 

 

Мэргэжлийн ур чадвар, бүтээлч сэтгэлгээгээ уралдуулсан нийт оролцогч, банкирууддаа халуун баяр хүргэе.

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.21.116.86) 2025 оны 06 сарын 17

Зам, бордюр сольж байгаа нь талархууштай хот өнгө нэмээд сайхан болж байгаа шүү, хийж байгаа улсуудад урам хайрлаж, бордюр дайрч эвддэг жолооч нарт хариуцлага тооцмоор юм. Гэхдээ бордюроо сайн бэхлэх хэрэгтэй шүү. Хотын өнгө төрх хотын оршин суугчидААС ШАЛТГААНА, нус цэрээ хаа хамаагүй хаядагаа БОЛИООРОЙ ЗАЛУУЧУУД АА\n

0  |  0
S(103.229.122.157) 2025 оны 06 сарын 16

SEXSEER XUCHINDUULI80955877SADARLI

0  |  0
S(103.229.122.157) 2025 оны 06 сарын 16

SEXSEER XUCHINDUULI80955877SADARLI

0  |  0
S(103.229.122.157) 2025 оны 06 сарын 16

SEXSEER XUCHINDUULI80955877SADARLI

0  |  0
S(103.229.122.157) 2025 оны 06 сарын 16

SEXSEER BOOB XXNO ANUSDAAD VANXANDI80955877

0  |  0
Сэрүүн жалга(122.201.23.219) 2025 оны 06 сарын 16

Хйиж байгаа ажил чинь таалагдаж байгаа шүү. Үнэхээр сайхан зам харгуйтай болж байна. Явган хүний зам гэж там л байсан шд. Зарим нэг хүмүүс болж байгаа юмг солилоо гэж байх шиг байна лээ. Үгүй шд. Огт шаардлага хангахгүй, амархан эвдэрч, элэгддэг байнга солих шаардлагатай. Бродюууд нь нурж унадаг байсан. Хөгийн замыг болж байна гэж өөрсдийгөө доош нь хийхээ болих хэрэгтэй.

0  |  0
Close menu