"Талх Чихэр" ХК FSSC22000 (Version6) стандартыг амжилттай баталгаажууллаа

З.Тэмлүүн | Zindaa.mn
2025 оны 06 сарын 25

FSSC22000 (Version6) стандартыг “Талх Чихэр” ХК амжилттай баталгаажуулж, хүнсний аюулгүй байдлыг иж бүрэн хангасан үндэсний үйлдвэрлэгч нэгээр нэмэгдлээ.

Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах 36-р тогтоол хэрэгжиж, 21 аймаг, 330 сум, нийслэлийн 9 дүүрэгт нэгэн зэрэг ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ үндэсний хөтөлбөр хэрэгжиж эхлээд нэлээдгүй хугацаа өнгөрсөн.

Энэ хүрээнд өдөр тутмын стратегийн хүнс болох талх, нарийн боов, бялуу бэйкери үйлдвэрлэдэг Монгол Улсын хүнсний манлай үйлдвэр “Талх Чихэр” ХК түүхий эд материал хүлээн авахаас эхлэн эцсийн бүтээгдэхүүнхэрэглэгчийн гарт хүрэх бүхий л үе шатандаа эрүүл ахуй, чанар аюулгүй байдлын шаардлагыг хангаж, хүнсний хамгаалалт, хуурамч бүтээгдэхүүнээс сэргийлэх үйл ажиллагааг хамарсан, чанарын баталгааг олгодог FSSC22000 (Version6) стандартыг нэвтрүүлж, баталгаажуулж чадлаа. 

“Талх Чихэр” ХК нь “Хүнсний аюулгүй байдлын менежментийн тогтолцоо болох ISO 22000:2018 стандартыг нэвтрүүлээд 8 жил өнгөрчээ. Энэ хугацаанд тус компанийн 1000 гаруй ажилтан стандартын шаардлага хангасан эрүүл бүтээгдэхүүн үйлдвэрлэх чин хүсэл эрмэлзлээрээ өнөөдрийгхүртэл ажилласан бөгөөд уг амжилтаа дахин бататгаждэлхийд хүлээн зөвшөөрөгддөг FSSC22000 (Version6) стандартыг баталгаажуулжээ.

Уг дахин баталгаажуулалтыг Швейцарь улсын SGS компанийн Ази тивийн салбар байгууллагаас гэнэтийн байдлаар шалгаж, баталгаажуулдаг  бөгөөд өнгөрсөн 3 сард “Талх Чихэр” ХК эхний шатны хөндлөнгийн аудитдаа амжилттай хамрагдаж, 2 дахь шатны хөндлөнгийн аудитдаа ийнхүү амжилттай хамрагджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu