“Монгол Улсын гадаад бодлого, үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангах тогтолцоог боловсронгуй болгох нь” сэдэвт хэлэлцүүлэг Гадаад харилцааны яамны “Зөвшилцөл” танхимд зохион байгуулагдлаа.
Олон улсын харилцааны хувьсал, өөрчлөлт болон Монгол Улсын гадаад харилцаа өргөжин тэлж буй энэ үед гадаад бодлого, үйл ажиллагааны уялдаа, залгамж чанар, нэгдмэл байдлыг хангах, үр нөлөөг сайжруулах арга замыг эрэлхийлэхэд уг хэлэлцүүлэг чиглэжээ.
Хэлэлцүүлэгт гадаад харилцаа, аюулгүй байдлын салбарын мэргэжилтнүүд, ахмад дипломатууд, эрдэм шинжилгээний байгууллагын судлаачид, их дээд сургуулийн төлөөлөл оролцож, гадаад бодлогын шийдвэр гаргалт, хэрэгжилтийн уялдаа, уг үйл явцын эрх зүйн орчны талаар санал солилцов.
Тус хэлэлцүүлгийг Гадаад харилцааны яам, МУИС-ийн Улс төр судлал, олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль, ХИС-ийн Олон улсын харилцаа, нийгэм судлалын сургууль, Монголын Дипломатын академи ТББ хамтран зохион байгууллаа.
Цаашид энэ сэдвийн хүрээнд цуврал арга хэмжээнүүд төлөвлөж буйг зохион байгуулагчид хэллээ.
Сэтгэгдэл ( 0 )