"ХАА, сэргээгдэх эрчим хүч Засгийн газрын дараагийн зорилтууд байх болно"

З.Тэмлүүн | Zindaa.mn
2025 оны 07 сарын 08


Монголын Эдийн засгийн форум "Итгэлцлийг дахин сэргээх нь" уриан дор өнөөдөр /2025.07.08/ эхэллээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт болон төр, хувийн хэвшил, ТББ, олон улсын байгууллагын гээд нийт 3 мянга орчим төлөөлөл энэ удаагийн форумд оролцож байна.

15 дахь жилдээ зохион байгуулагдаж буй форумыг Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар нээж хэлсэн үгэндээ "Монголын эдийн засгийн тэргүүлэх бүтээгдэхүүн уул уурхай, газрын ховор элемент байх боловч хөдөө аж ахуй, сэргээгдэх эрчим хүч манай Засгийн газрын дараагийн том зорилтууд байх болно. Байгалийн баялгаараа дэлхийн эхний 10-т эрэмбэлэгддэг манай улсын хувьд харилцан үр ашигтай хөрөнгө оруулалтыг дэмжинэ" гэдгийг илэрхийллээ.

Мөн нүүдэлчин соёл, үзэсгэлэнт байгаль дээрээ тулгуурлан аялал жуулчлалын салбараа хөгжүүлэх бодлого барьж, дижитал үндэстэн болох цахим өөрчлөлтийг бүх төрийн байгууллагуудад хэрэгжүүлнэ.

Түүнчлэн технологид суурилсан бизнесүүдийг Монгол залуустайгаа хамтран хэрэгжүүлнэ гэдгийг Ерөнхий сайд онцолсон юм. 
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu