"Мах Импэкс" ХК-ийн 79 дэх улирлын нээлт ёслол төгөлдөр болж, түүхтэй, үнэт хүмүүстэй, бахархалтай мөчийг хамтдаа бүтээлээ.
Тасралтгүй 50 жилийн турш үнэнч сэтгэл, тууштай хөдөлмөрөөрөө "Мах Импэкс"-ийн нэрийн өмнөөс зүтгэсэн эрхэм хүндэт ахмад ажилтнуудаа энэ өдөр хүндэтгэн хүлээн авч, "Мах Импэкс" ХК-ийн билэгдэл болсон хүрэл хийцтэй Бухын баримал, дурсгалын бэлэг болон мөнгөн шагнал гардуулан, хүндэтгэл үзүүллээ.
50 жил - 600 сар - 18250 өдөр. Өглөө бүр ажилдаа ирэхдээ эрүүл, чанартай мах, махан бүтээгдэхүүнээр нийт хэрэглэгчдээ хангахын төлөө чин сэтгэлээсээ хөдөлмөрлөсөн
Улс эх орныхоо хүнсний аюулгүй байдлын төлөө тэвчээр, тууштай зангаар хичээн зүтгэсэн түүхийг бид үеийн үед нандигнан дурсах болно.
Таны хөдөлмөр – Бидний бахархал
Таны түүх – Бидний үлгэр дуурайлал
Та бүхний зүтгэл бол "Мах Импэкс"-ийн оршин тогтнох хамгийн хүчирхэг үндэс суурь юм.
Сэтгэгдэл ( 0 )