Иргэд И-баримтаа уншуулан, 2 хувийн татварын буцаан олголт авдаг. Ингэхдээ цаасан И-баримт бүдэг, дутуу хэвлэгдэх зэрэг асуудлаас үүдэж баримтаа бүртгүүлэлгүй орхих тохиолдол элбэг байдаг. Тэгвэл Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар санаачлан, И-баримтыг бүрэн цахимжуулах ажлыг эхлүүлээд байна.
Ингэснээр цаасан И-баримтыг халж, автоматаар бүртгэгдэн, иргэд татварын буцаан олголтоо бүрэн авах нөхцөл бүрдэнэ гэж үзэж байгаа бөгөөд энэ ажлын хүрээнд холбогдох байгууллагын төлөөллүүдтэй сайд Э.Батшугар уулзалт хийлээ.
.jpg)
Уулзалтад Цахим хөгжил инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар, Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван, Монголбанкны газрын захирал Э.Анар, Татварын ерөнхий газрын дэд дарга А.Энхболд, Санхүүгийн мэдээллийн технологийн төвийн захирал Т.Батбилэг болон Татварын ерөнхий газрын холбогдох албан тушаалтнууд оролцсон байна.
Өнөөдрийн байдлаар CU аппликейшнээр дамжуулан, И-баримтаа автоматаар бүртгүүлж байгаа. Хаан банк дотоод үйлчилгээгээ шууд И-баримттай холбосон бол Мобиком, Юнител зэрэг газрууд И-баримтаа автоматаар бүртгүүлэх системд холбогдсон байдаг. Энэ жишгээр иргэдийн банкны картаар нь дамжуулж худалдан авалт хийх бүрд нь автоматаар И-баримт бүртгэгддэг болох цахимжуулах ажлыг эхлүүлж байна.

Цаасан И-баримтыг халж, цахимжуулах бүрэн боломжтойг уулзалтад оролцсон талууд онцлон дараах байр суурийг илэрхийллээ.
ЦХИХХ-ны сайд Э.Батшугар: Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарын И-баримтын буцаан олголтын 2 хувийг 5 хувь болгох ажлын хүрээнд И-баримтын бүртгэлийг хялбаршуулж цахимжуулах ажлыг эхлүүлж байна. Энэ нь Дижитал шилжилтийн нэг хэсэг байх болно.
Санхүүгийн мэдээллийн технологийн төвийн захирал Т.Батбилэг: Кассын системээс мэдээлэл авч, татварын руу өгдөг систем дээр арилжааны банкнуудын гүйлгээг дамжуулахад Монголбанкнаас дэмжлэг хэрэгтэй. Нөгөө талдаа иргэд өөрсдөө ямар карт сонгох вэ гэдгээ шийднэ. Энэ ажил дээр техникийн хувьд хүндрэлтэй зүйл байхгүй, аюулгүй байдал, нууцлалыг хангах шаардлагатай байна.
Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван: Одоогийн байдлаар аж ахуй нэгжээр И-баримтаа бүртгүүлэх тохиолдолд автоматаар бүртгэгдэж байгаа. Иргэнээр баримтаа авах тохиолдолд тухайн иргэний дансны нэгдсэн системд бүртгэлтэй регистрийн дугаараар ордог болох боломжтой юм. Тиймээс иргэн өөрөө дансаа сонгох шаардлагатай юм. Бид банкнуудтай хамтарч аппликейшн дээр хөгжүүлэлт хийх хэрэгтэй болж байна.
Татварын ерөнхий газрын дэд дарга А.Энхболд: И-баримтыг шууд бүртгэгддэг болох ажлыг дэмжиж байна. Ахмад настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, И-баримтаа бүртгүүлээд байж чаддаггүй. Ихэнхдээ картаараа төлбөр, тооцоогоо хийдэг. И-баримт бүрэн цахимжсанаар дээрх иргэдийИ- баримт гээгдэхгүй болох давуу талтай болно.

Сэтгэгдэл ( 11 )
Хувь хүнтэй холбоотой шийдвэрийг сонголттой байхаар зохион байгуулах нь хүний эрх, хувийн мэдээлэлийн аюулгүй байдлыг хангана, гэтэл зөвхөн цахим, е монгол өөр хувилбаргүй гээд бх юм,

Үнэн л байгаасай Сайдад талархая
Сайд Э.Батшугар зөв асуудал тавьсанд талархал илэрхийлж байна. Баримтаа арайхийж оруулахаар сугалааны код буруу гээд баримтыг уншдаггүй юм. Маш их баярлалаа.\n
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

Тэгмээр дээ, юм хөгжчихөөд бхад цааш уншаад бдаг…
Зөв шийдвэр бна. Нэн ялангуяа зах, хувийн лангуу эзэмшдэг худалдаачид и- баримт өгдөггүй.
одоо нөгөө хэдэн захын наймаачид уурлана даа
Mobicom, Univision ugaasaa ebarimt ni avtomataar burtgegddeg baisan daa