“Хариуцлагатай байж-ирээдүйгээ инээмсэглүүлье” 30 хоногийн аяныг эхлүүллээ

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 08 сарын 11

 

Банкны төлбөр барагдуулах газраас хүүхдийн эрхийг хамгаалах зорилгоор 2025-2026 оны хичээлийн шинэ жилийг угтан “ХАРИУЦЛАГАТАЙ БАЙЖ-ИРЭЭДҮЙГЭЭ ИНЭЭМСЭГЛҮҮЛЬЕ” 30 хоногийн аяныг эхлүүллээ.

Аяны хүрээнд тэжээн тэтгэх үүрэгтэй холбоотой гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагааны бодит биелэлтийг нэмэгдүүлэх, төлбөр авагчид төлөгдсөн төлбөрийг хуулийн хугацаанд олгох, иргэдээс ирүүлж буй санал, хүсэлтийг шуурхай шийдвэрлэж, тэжээн тэтгэх үүргээ 3 сараас дээш хугацаанд биелүүлээгүй төлбөр төлөгчийн оршин суугаа хаягийг тогтоох, эрэн сурвалжлах ажиллагааг шуурхай явуулах, тогтоогдсон даруйд Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага ноогдуулах саналыг эрх бүхий байгууллагад гарган шийдвэрлүүлэх зэрэг арга хэмжээг зохион байгуулна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top