41 жилийн түүхтэй “Хотол" бялуу “Ард түмний хүнс”-ээр тодорлоо

З.Тэмлүүн | Zindaa.mn
2025 оны 09 сарын 29

Монголын Хүнсчдийн нэгдсэн холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Ард түмний хүнс” өргөмжлөлийн эзнээр энэ жил “Талх Чихэр” ХК-ийн “Хотол" бялуу тодорлоо.

“Ард түмний хүнс” өргөмжлөл нь зөвхөн амт, чанар, аюулгүй байдлаараа хэрэглэгчийн итгэлийг олж, олон жилийн турш хадгалж чадсан хүнсний бүтээгдэхүүнд олгодог нэр хүндтэй шалгаруулалт юм. Энэ жилийн санал хураалтад олон мянган хэрэглэгчид оролцсоноор 1984 оноос хойш 41 жилийн турш  тасралтгүй үйлдвэрлэгдэж буй “Хотол" бялуу хэрэглэгчдийн таашаалд нийцэж, “Ард түмний итгэлт хүнс”-ээр шалгарлаа.

Өрх бүрийн нандин цаг мөчид аз жаргалын гэрч нь болж байдаг хамгийн нандин бүтээгдэхүүн яах аргагүй "Хотол" бялуу билээ. Мөн Монголд бейкери төрлийн бүтээгдэхүүний эрэлт хурдацтай өсөн нэмэгдэж байгаагийн хэрээр “Хотол” бялууны үйлдвэрийг салбартаа чанар технологиор тэргүүлэгч болохын тулд тус компанийн хамт олон хичээнгүйлэн ажиллаж байна.
 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.126.89.135) 2025 оны 09 сарын 30

Бялууг хүнс гэх ч одоо арай л юм даа, ямар талх, мах, сүү биш дээ, за тэгээд хөлсийг нь төлж чадаж байвал кимчи ч ард түмний хүнс болно ш дээ, кк

1  |  0
Top