.jpg)
Өмнөд Солонгосын А зэрэглэлийн жүжигчид дундаас хамгийн өндөр үнэлгээтэйд тооцогддог байсан жүжигчин Ким Сү Хён талийгаач жүжигчин Ким Сэ Руныг насанд хүрээгүй байхад нь уулздаг байсан хэмээн буруутгагдаад байгаа билээ. Тэгвэл түүний өмгөөлөгч энэ сарын 4-ны өдөр албан ёсны мэдэгдэл хийжээ.
Уг мэдэгдлийнхээ үеэр Ким Сү Хён нь Ким Сэ Рун руу илгээсэн гэх KakaoTalk-ийн мессежүүдийг үгүйсгэсэн баримтуудыг дэлгэжээ. Эдгээр мессежүүд нь Ким Сү Хёныг 2018 онд цэргийн алба хааж байх үед бичигдсэн мессежүүд бөгөөд ажлын шугамаар бичигдсэн, энгийн бичвэрүүд байжээ. Тухайн үед жүжигчин Ким Сэ Рун насанд хүрсэн буюу 18 настай байсан тухай мөн мэдээллийн үеэр дурдсан байна.
Ким Сү Хён тухайн үед найз бүсгүйтэй байсан ба түүндээ бүх анхаарлаа төвлөрүүлж байсан тухай түүний өмгөөлөгч мөн дурдсан байна. Тухайн үед Ким Сү Хён найз бүсгүйдээ 150 орчим захидал илгээсэн бол Ким Сэ Рун руу нэг захидал болон хоол идэж байх үеийнхээ видео бичлэгийг илгээсэн байжээ. Талийгаач жүжигчин Ким Сэ Рун руу илгээсэн захидалд ямар нэгэн хайр сэтгэлийн холбогдолтой зүйлс бичигдээгүй байсан тухай мөн онцолсон байна.
Ким Сэ Руны гэрт байгаа Ким Сү Хёны зургийн тухайд гэрт нь зочилж очсон нэг л өдрийн энгийн нэгэн уулзалт байсан гэжээ. Эцэст нь өмгөөлөгч нь тэр хоёрын харилцаа энгийн, зөвхөн ажлын хамтрагч нарын холбоотой байсан хэмээгээд тэдэнд буй бүх нотлох баримтууд үүнийг батална хэмээсэн байна.
Одоогоор Ким Сү Хёнтой гэрээтэй ажиллаж байсан бүх томоохон брэндүүд гэрээгээ цуцалж, оролцон тоглосон кинонууд нь мөн цуцлагдснаар их хэмжээний төлбөрт ороод байгаа бөгөөд тэрээр талийгаач Ким Се Руны гэр бүлийнхэн болон юүтүб сувгийг шүүхэд өгч, нийт 11 тэрбум вон нэхэмжлээд байгаа билээ.
.jpg)

Сэтгэгдэл ( 0 )