
Өмнөд Солонгосын хамгийн үнэтэй жүжигчдийн нэг болох жүжигчин Ким Сү Хён талийгаач жүжигчин Ким Сэ Рунтай насанд хүрээгүй байхад нь болздог байсан гэх мэдээлэл өнгөрсөн жил цацагдаж, уг хэрэгтэй холбоотой нотлох баримтууд дэлгэгдэж байсан билээ. Тухайн үед Ким Сү Хён эдгээр баримтууд худал хэмээн мэдэгдэл хийж, энэ бүхнийг нотлох болно гэдгээ илэрхийлж байсан.
Уг үйл явдлаас үүдэн Ким Сү Хён карьерийн уналтад орж, их хэмжээний өр төлбөрт орж, жүжигчний ажлаа үргэлжлүүлэх боломжгүйд хүрсэн. Харин энэ удаад тэрээр дээр дурдагдсан нотлох баримтууд хуурамч болохыг батлан өөрийн нэр төрийг цэвэрлэж чаджээ.
Дээрх хуурамч мэдээллийг юүтүб хуудаснаа түгээсэн Ким Сэ И энэ долоо хоногт баривчлагдсан бөгөөд түүнийг бусдын нэр хүндийг гутаан доромжилсон, сүрдүүлсэн, заналхийлсэн, хууль бус контент бэлтгэсэн гэх үндэслэлээр шалган, нотлох баримт устгах, оргон зайлах эрсдэлтэй хэмээн үзэн мягмар гарагт саатуулсан байна.
Ким Сэ И нь жүжигчин бүсгүйн үхэл Ким Сү Хёнтой холбоотой , тэд Ким Сэ Руныг насанд хүрээгүй байхад нь үерхдэг байсан хэмээн мэдээлж, хиймэл оюун ухааны тусламжтайгаар бүтээсэн дуут мессежийг олон нийтэд дэлгэжээ. Түүний хувьд энэхүү баримтууд үнэн хэмээн мэдэгдэн, уг асуудалд ямар нэгэн хариуцлага хүлээхгүй хэмээн шүүх хурлын үеэр мэдэгджээ.


Сэтгэгдэл ( 0 )