Ким Сү Хён кино урлагт эргэн ирэх үү?

Ж.Сондор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

Талийгаач жүжигчин Ким Сэ Руныг үхэлд хүргэсэн хэмээн буруутгагдаад байсан жүжигчин Ким Сү Хён кино урлагт эргэн ирэх гэж байгаа гэх мэдээлэл цацагдаж эхэлжээ. 

Дээрх маргаанаас үүдэн хэсэг хугацаанд завсарлага аваад байсан тэрээр уг маргаанд холбогдохоосоо өмнө "Disney+"-ын анхны цуврал болох "Knock-Off" кинонд дүр бүтээсэн. Үүсээд буй нөхцөл байдлаас үүдэн киноны нээлт удаа дараа хойшилсон бөгөөд тус киног энэ оны эхний хагаст нээхээр төлөвлөж байгаа аж. 

Өмнөд Солонгост Ким Сү Хёны нэр хүнд сайнгүй байгаа ч олон улсад түүний нэр хүнд өндөр хэвээр байгаа нь уг шийдвэрт нөлөөлсөн байж болзошгүй хэмээн таамаглаж байна. Мөн тус платформын бүтээл болох "Battle of Fates" нэвтрүүлгээс жүжигчин Пак На Рэгийн хэсгүүдийг хасалгүй тэр чигт нь цацаж байгаа нь тус улсад олон жил үргэлжилсэн cancel culture-ийг дахин нэг эргэн харахад нөлөөлж байна хэмээн үзжээ. 

Ким Сү Хёнтой гэрээтэй ажиллаж байсан бүх томоохон брэндүүд гэрээгээ цуцалж, оролцон тоглосон кинонууд нь мөн цуцлагдснаар их хэмжээний төлбөрт ороод байсан бөгөөд тэрээр талийгаач Ким Се Руны гэр бүлийнхэн болон юүтүб сувгийг шүүхэд өгч, нийт 11 тэрбум вон нэхэмжлээд байсан билээ. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top