Зүүн-Өмнөд Азийн улсуудын холбоо (АСЕАН) болон БНХАУ чөлөөт худалдааны бүсийн тухай шинэчилсэн хэлэлцээрт гарын үсэг зурсан байна.
Куала-Лумпурт аравдугаар сарын 26-28-нд зохион байгуулсан АСЕАН-ы дээд хэмжээний уулзалтын үеэр болсон уг хэлэлцээрт гарын үсэг зурах ёслол дээр хөтлөгчийн зарласнаар, “энэхүү тохиролцоо нь бүс нутгийн хамтын ажиллагаа, харилцан уялдааг улам гүнзгийрүүлэх, улс түмнүүд хамтдаа хөгжин цэцэглэх үүд хаалгыг нээж байгаа” ажээ.
“Чөлөөт худалдааны 3.0 бүс” байгуулах тухай зөвлөлдөөн дууссан тухай БНХАУ-ын Гадаад харилцааны сайд Ван И 2025 оны долоодугаар сард мэдээлж байсан юм. Энэхүү дээд хэмжээний уулзалтын хүрээнд Австрали, Хятад, Энэтхэг, Япон, Өмнөд Солонгос, ОХУ, АНУ зэрэг АСЕАН бүлгийн түнш орнуудын төлөөлөгчид тус бүлгийн орнуудтай ганцаарчилсан уулзалт хийсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )