Ши Жиньпин Вьетнам, Малайз, Камбожид айлчилна

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 04 сарын 11

БНХАУ-ын дарга Ши Жиньпин энэ сарын 14-18-нд Вьетнам, Малайз, Камбож улсад төрийн айлчлал хийнэ гэж тус улсын гадаад хэргийн яам мэдээлжээ.

Тус гурван улс нь АСЕАН буюу Зүүн өмнөд Азийн орнуудын холбооны гишүүн орнууд билээ. АСЕАН, Хятадын худалдааны эргэлт 2024 онд 2023 онтой харьцуулахад 7.8 хувиар өсөж, 982.23 тэрбум ам.долларт хүрчээ. БНХАУ-ын хувьд тус холбооны гишүүн орнуудаас Вьетнамыг гол түншээ гэж үздэг бөгөөд АСЕАН, Хятадын худалдааны нийт эргэлтийн 260 тэрбум ам.доллар буюу 27 хувь нь Вьетнам, Хятадын худалдаанд ногддог байна.

Үүнээс өмнө БНХАУ-ын худалдааны сайд Ван Вэньтао АНУ-ын тарифын бодлого өөрийнх нь эрх ашигт төдийгүй дэлхийн эдийн засгийн өсөлтийг эрсдэлд оруулж байна гэж мэдэгдсэн. Ийм нөхцөлдд БНХАУ АСЕАН зэрэг худалдааны түншүүдтэйгээ хамтын ажиллагаагаа бэхжүүлэх, олон талт худалдааны тогтолцоог хамтран дэмжихэд бэлэн буйгаа илэрхийлсэн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu