
Монгол Улсын их хурлын даргаар МАН-ын дарга Н.Учралыг томилсон тул Тэргүүн шадар сайдын суудал хоосон үлдсэн. Тэгвэл ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаярыг Тэргүүн Шадар сайдад томилохоор болжээ.
Харин Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад УИХ-ын гишүүн М.Бадарсүрэнг нэр дэвшүүлэхээр болсон байна.
Өнөөдрийн МАН-ын бүлгийн хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцэж дэмжсэн байна. Удахгүй УИХ-ын чуулганаар дээрх сайд нарын томилгоог хэлэлцэнэ.

Сэтгэгдэл ( 1 )
Энхбаярыг яах гэж соливоо одоо нөгөө яам нь яах болж байна. одоо ЭЗХ яам нүүх үү