Ж.Энхбаяр: Засгийн газарт зарим эрх мэдлийг өгөх хэрэгтэй

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 31

УИХ-ын чуулганы өнөөдөр /2020.01.31/-ийн нэгдсэн хуралдаан эхэллээ.

Чуулганы эхэнд УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас онц байдал зарласан. Гол оргил үе Монгол Улсын хавар цагтай давхацна гэсэн байна. Хөрш орнууд хил гаалиа хааж байна. Хэрэв халдвар орж ирсэн тохиолдолд Монгол Улс бэрхшээлийг даван туулах боломж хэр байдаг вэ. Намрын чуулган завсарлахаас өмнө зохион байгуулалтын ажлаа хийхгүй бол нөхцөл байдал улам хүндрээд байна. Шаардлагатай бол Засгийн газарт зарим эрх мэдлийг өгөх хэрэгтэй. Төсөв багатай байгаа. Дор хаяж 1000 өвчтөн хүлээж авах чадавхыг бүрдүүлэх хэрэгтэй. Үүнд анхаарч УИХ шийдвэр гаргах хэрэгтэй” хэмээн байр сууриа хэллээ.

Үүнд УИХ-ын дарга Г.Занданшатар “Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлын талаар Д.Сарангэрэл сайд чуулган дээр мэдээлэл хийнэ. Засгийн газар хил гааль хаахаас бусад бүх арга хэмжээг авч байгаа. Олон улсын зүгээс БНХАУ-д тулах аяныг эхлүүлсэн. Энэ бол хүн төрөлхтний өмнө тулгарч байгаа онцгой нөхцөл байдал. Бид нэг байр суурьтай байх ёстой” хэмээн хариуллаа.

Чуулганаар хэлэлцэх асуудлын хуваарь
 

1. "Монгол Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

2. Олон Улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрмийн “Түрэмгийллийн гэмт хэргийн тухай болон дайны гэмт хэргийн тухай 8 дугаар зүйлийн нэмэлт, өөрчлөлт”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;

3. Олон Улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрмийн “Түрэмгийллийн гэмт хэргийн тухай болон дайны гэмт хэргийн тухай 8 дугаар зүйлийн нэмэлт, өөрчлөлт”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

4. Санхүүгийн зохицуулах хорооны зарим орон тооны гишүүнийг томилж, чөлөөлөх тухай асуудал;

5. Прокурорын байгууллагын 90 жилийн ойн баярыг тэмдэглэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

6. Өвөрхангай аймгийн Арвайхээр, Тарагт, Баян-Өлгий аймгийн Бугат сумдын хилийн цэсэд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;


Үдээс хойших хуралдаан

7. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон Монгол Улсын Засгийн газрын мэдээлэл /Шинэ коронавирусийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй зарим арга хэмжээний талаар/ сонсоно.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
хао ма(103.111.68.3) 2020 оны 01 сарын 31

Концессчин хулгайч чи битгий хуц.

0  |  0
Top