Зах зээл дээрх мөнгөний спот ханш шинэ дээд амжилт тогтоож, унци тутамдаа 60.46 ам.долларт хүрлээ. Мөнгөний ханш сүүлийн хоёр сарын турш хаш тогтмол өссөн дүнтэй байна.
Зах зээл дээрх эрэлтээс шалтгаалан нийлүүлэлтийн хомстол үүссэнээс шалтгаалан мөнгөний ханш өсөж эхэлсэн юм. Нийлүүлэлтийн хомстол одоо ч үүссэн хэвээр байна. БНХАУ-ын дотоодод мөнгөний нөөц сүүлийн арван жилийн доод түвшинд хүрсэн нь шинэ дээд амжилт тогтоох нөхцөл бүрдсэн юм.
Энэ жилийн тухайд мөнгөний ханш даруй хоёр дахин өсөж, түүхэндээ анх удаа 60 ам.долларыг давлаа.

Сэтгэгдэл ( 0 )