Алтны үнэ 2025 оны эхэн үеэс 59 хувиар ӨСЖЭЭ

Ж.Сондор | Zindaa.mn
2026 оны 01 сарын 07

 

Алтны үнэ 2024 оны 12-дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан бол 2025 оны 12-дугаар сард унц нь 4310.45 ам.доллар болж оны эхнээс 59 хувиар өсөв.

Шаргал металлын үнэ 2025 оны нэгдүгээр сард унц нь 2711.28 ам.доллар болж өссөн бөгөөд энэ амжилтаа бататгасаар 50 удаа түүхэн дээд цэгээ шинэчлэв. 2026 онд алтны ханш дунджаар 6 хувийн өсөлттэй, унц нь 4900 ам.доллар хүрнэ гэж Goldman Sachs төсөөлж буй юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top