Анхан шатны шүүх Юн Сог Ёльд таван жилийн ял оноолоо

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Өмнөд Солонгосын Сөүлийн төв дүүргийн шүүх Ерөнхийлөгч асан Юн Сог Ёльд баривчлах ажиллагаанд саад учруулсан хэргээр таван жилийн хорих ял оноожээ. Прокурорын зүгээс 10 жилийн хорих ял оноох санал гаргасан ийнхүү шүүх эцсийн шийдвэрээ гаргалаа. Түүнчлэн прокурорууд түүнд эрх мэдлээ урвуулан ашигласан, албан тушаалын байдлаа ашиглан хууль бус баримт бичиг үйлдсэн, ерөнхийлөгчийн аюулгүй байдал, ерөнхийлөгчийн архивын тухай хууль зөрчсөн зэрэг долоон хэрэг үүсгэсэн байна.

Энэ удаагийн шүүх хурал нь түүнтэй холбоотой нийт найман шүүх хурал болох бөгөөд тэдгээрийн дөрөв нь дайны цагийн байдал тогтоохтой холбоой юм. Энэ сарын 13-ны өдөр Өмнөд Солонгосын прокурорын тусгай зөвлөл дайны цагийн байдал хууль бусаар зарлаж, төрийн эрхийг авахыг завдсан гэх үндэслэлээр цаазаар авах ял төлөвлөсөн билээ. Эрүүгийн хуулийн энэ зүйл заалтад зөвхөн цаазаар авах, эсвэл бүх насаар нь хорих ял онооно гэж заасан байдаг аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top