Прокурорын туслах ажилтны сонгон шалгаруулалтын дүн гарлаа

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Энэ удаагийн сонгон шалгаруулалтад нийт 421 иргэн бүртгүүлснээс хууль, эрх зүйн мэдлэгийн сорилгын шалгалтад 232 оролцогч тэнцэн, бодлого, эссэ, ярилцлагын шалгалтад оролцож, журамд заасны дагуу нийт онооны 60 ба түүнээс дээш оноо авсан 70 оролцогчийг прокурорын туслах ажилтны нөөцөд бүртгэхээр шийдвэрлэв.

Улсын ерөнхий прокурорын газраас “Прокурорын байгууллагын захиргааны албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалын сул орон тоог нөхөх журам”-д заасны дагуу прокурорын туслах ажилтнаар ажиллах хүсэлтэй иргэдийн сонгон шалгаруулалтыг 2026 оны 01-р сарын 10-наас 16-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Прокурорын байгууллагын туслах ажилтны сонгон шалгаруулалтыг 2022-2025 онуудад нийт 5 удаа зохион байгуулж, 1032 иргэн оролцсоноос 249 иргэн шалгалтад тэнцэн нөөцөд бүртгэгдэж, өнөөдрийн байдлаар 232 иргэн прокурорын туслах ажилтнаар томилогджээ.

Ташрамд дурдахад прокурорын байгууллагын туслах ажилтны сонгон шалгаруулалтаас гадна “Прокурорыг сонгон шалгаруулах журам” батлагдан, хэрэгжиж эхлээд байна.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top