Иргэд мөнгөн хөрөнгөө хадгаламжид байршуулах сонирхолтой байна

Б.Сэцэн | Zindaa.mn
2026 оны 02 сарын 13

Хэрэглэгчийн итгэлийн индекс судалгаанд дурдсанаар иргэдийн 43% нь мөнгөн хөрөнгөө төгрөгөөр хадгалах сонирхолтой гэсэн дүн гарчээ. Энэ нь 2022 оны нэгдүгээр улирлаас хойш хамгийн өндөр хувь болжээ. Төгрөгийн ханш тогтворжиж, иргэд хөрөнгөө хадгаламжид байршуулах сонирхол нэмэгдэж байгааг дээрх судалгааны дүнгээс харж болохоор байна.

Төгрөгийн хадгаламж 26 их наяд төгрөгт хүрснээс 83% нь иргэдийн, 17% нь аж ахуйн нэгжийн хадгаламж эзэлж байгаа юм. Үүний зэрэгцээ валютын хадгаламжийн дүн 5.6 их наяд төгрөгт хүрч 16.1% нэмэгджээ. Түүнчлэн валютын харилцах дансны үлдэгдэл жилийн дүнгээр 11.6% өссөн байна. Гүйлгээнд эргэлдэж буй нийт бэлэн мөнгөний хэмжээ 1.2 их наяд төгрөгт хүрчээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ү. Цээгий(59.153.114.227) 2026 оны 02 сарын 15

Мөнгө зөнд их хэргэ болж бна

1  |  0
А. Еска(202.126.88.114) 2026 оны 02 сарын 14

1072

1  |  0
Top