Гурван сарын 3-нд сарны бүтэн хиртэлт тохиож, “Цуст сар” үзэгдэнэ

З.Энхлэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

Гуравдугаар сарын 3-н буюу маргааш бүтэн сар хиртэлт тохиож, улаан өнгөөр туяаран харагдах “Цуст сар” үзэгдэнэ.

Сар хиртэлт нь Нар, Дэлхий, Сар гурав нэг шугамд байрлаж, Дэлхийн сүүдэр Сарыг халхлах үзэгдэл юм. Энэ үед Сар руу нарны гэрэл шууд тусахаа больж, Дэлхийн агаар мандлаар хугарч нэвтэрсэн гэрлийн улмаас Сар улаан, улбар шар өнгөтэй харагддаг.

Уг үзэгдлийг нүцгэн нүдээр ажиглахад аюулгүй бөгөөд тусгай хамгаалалтын шил шаардлагагүй ба уг үзэгдэлийн оргил хиртэлт нь Улаанбаатарын цагаар 19:04 эхэлж 20:02 дуусна. Нийт хиртэлт үргэлжлэх хугацаа 16:44 цагаас 22:23 цагийн хооронд болно гэж эх сурвалж мэдээллэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top