Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн даргын орлогч Андреа Меза Мурильог хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр талууд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-ын бэлтгэл ажлын явцын талаар санал солилцож, тус бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангах хүрээнд хамтын ажиллагааг идэвхжүүлэхийн чухлыг онцлов. Мөн энэ удаагийн Талуудын бага хурлын дарга (UNCCD COP17 President-Designate)-аар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ажиллахаар болсон нь хурлыг амжилттай зохион байгуулахад чухал үүрэг гүйцэтгэнэ хэмээн итгэж буйгаа Конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн даргын орлогч Андреа Меза Мурильо илэрхийллээ.
Улаанбаатар хотноо ирэх наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд “Эх байгалиа сэргээе, итгэл найдвараа бадраая” уриан дор зохион байгуулах энэ удаагийн бага хурал нь газрын доройтол, цөлжилт, гангийн асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх, бодлогын өндөр түвшний хэлэлцүүлгийг өрнүүлэх чухал ач холбогдолтой арга хэмжээ юм.

Сэтгэгдэл ( 0 )