УИХ-ын дарга Н.Учралыг Бээжин хотод угтан авлаа

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Монгол Ардын намын дарга, Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Хятадын Коммунист намын урилгаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсад айлчлахаар Бээжин хотод хүрэлцэн ирлээ.

Монгол Ардын намын дарга, Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралыг Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Энхболд, ХКН-ын Төв хорооны ГХГ-ын дэд дарга Чэнь Жөү нар угтан авав.

Монгол Ардын намын дарга, Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын БНХАУ-д хийх айлчлал нь хоёр улсын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх, дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, талуудын харилцан ойлголцол, улс төрийн итгэлцлийг бэхжүүлэх, хууль тогтоох дээд байгууллага болон нам хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд оршино.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top