Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийг АТГ-т өглөө

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Иргэн Ж.Дугардорж Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийг хууль бус тендер авсангэх асуудлаар АТГ-т хандаж буйгаа зарлалаа.

ҮАБЗ-иын 2018 оны н-24/18 зөвлөмжийн дагуу Монгол Улсын Засгийн газрын 2023.02.08-ны өдрийн 69 дүгээр тогтоолоор Монгол Улсын үндэсний цахим гадаад паспортын бэлдэцийг үйлдвэрлэх, үндэсний цахим гадаад паспортын бичилт хийх төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлэгч “Төрийн үнэт цаас хэвлэл” ТӨДХХК буюу төр давамгайлсан хязгаарлагдмал хариуцлагатай компанийг байгуулж байв. Ингэхдээ тус компанийн 51 хувийг төр, 49 хувийг “Мигасон” гэх компанид эзэмшүүлж, байгуулжээ. Улмаар тус компани 2023 оноос үйл ажиллагаа явуулж, төрийн тендерүүдэд оролцож эхэлсэн байна.

“Би хууль заасан эрхээ эдэлж АТГ-т өгч байна. Хариуцлага, ёс зүй гэдэг зүйл дээрээсээ эхлэх ёстой. Ийм хариуцлагагүй хүн Н.Учралын Засгийн газарт багтана гэж байгаа нь өөрөө ичгэвтэр хэрэг” гэж иргэн Ж.Дугардорж ярьсан юм.

“Төрийн үнэт цаас хэвлэл” ТӨДХХК-ийн удирдлага, бүтцийн талаарх нээлттэй мэдээллийн сангийн мэдээллээр гүйцэтгэх захирлаар Э.Ариунгэрэл гэх эмэгтэй ажилладаг. Тэрээр “Төрийн үнэт цаас хэвлэл” ТӨДХХК байгуулагдсан 2023.02.08-наас эхлэн ажиллаж эхэлсэн.

Э.Ариунгэрэлийн ажлын өмнөх түүх тун сонирхолтой. Тэрээр энэ компанид ажиллаж эхлэхээс өмнө Монголын үнэт цаас хэвлэл ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байлаа. Монголын үнэт цаас хэвлэл ХХК нь Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн ХОМ-доо мэдүүлсэн компани.

“Төрийн үнэт цаас хэвлэл” ТӨДХХК нь сайд Б.Батцэцэгтэй зөвхөн Э.Ариунгэрэлээр холбогдохгүй. “Төрийн үнэт цаас хэвлэл”-ийг 2023 онд төртэй хамтран байгуулсан Мегасон гэх компанийг дээр дурдсан. Тухайн үед Мегасон ХХК-ийн захирлаар Н.Цэрэндолгор гэх эмэгтэй ажиллаж байв. Тэгвэл өнөөдөр “Төрийн үнэт цаас хэвлэл” ТӨДХХК-ийн ТУЗ-ийн дарга Н.Цэрэндолгор болоод байна. Н.Цэрэндолгор нь Б.Батцэцэгийн эзэмшлийн хэвлэлийн компаниудын хуулийн зөвлөхөөр өмнө нь ажиллаж байсан аж.

ШУУД ҮЗЭХ: 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top