Ажилгүйдлийн тэтгэмжид 89.7 тэрбум төгрөг олгожээ

Б.Сэцэн | Zindaa.mn
2026 оны 04 сарын 16

Энэ оны эхний улирлын байдлаар ажилгүйдлийн даатгалын сангаас 16 мянга гаруй иргэнд 89.7 тэрбум төгрөг олгожээ. Зүйрлэвэл 2022 онд ийм хэмжээний мөнгийг бүтэн жилд олгодог байсан юм. Ийнхүү өссөн нь 2025 оны X-XII сард олгох байсан 14 мянга гаруй иргэний тэтгэмжийг 2026 онд нөхөн олгосонтой холбоотой байж магадгүй байна.

Сүүлийн жилүүдэд ажилгүйдлийн даатгалын сангийн зарлага мэдэгдэхүйц тэлж байна. Зарлага нь орлогоосоо хэтэрснээр тус сангийн алдагдал 47.5 тэрбум төгрөгт хүрээд байна. Энэ оны улсын төсөвт тусгаснаар ажилгүйдлийн тэтгэмжид 190 орчим тэрбум төгрөг төсөвлөсөн. Гэвч эхний улирлын дүнгээр 50 орчим хувийг нь олгоод байна. Үүнээс харвал он дуусахтай зэрэгцээнд ажилгүйдлийн тэтгэмж тасалдах нөхцөл үүсэж болзошгүй юм. Өнгөрсөн жил яг ийм нөхцөл үүсэж, энэ оны эхний улиралд нөхөн олгосон билээ.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.179.77) 2026 оны 04 сарын 16

Төрийн алба дампуу, цүнх баригч, садан төрлийн алба бодсон нь үнэн.

0  |  0
Зочин(66.181.179.77) 2026 оны 04 сарын 16

Төрийн алба дампуу, цүнх баригч, садан төрлийн алба бодсон нь үнэн.

0  |  0
Зочин(66.181.179.77) 2026 оны 04 сарын 16

Төрийн алба дампуу, цүнх баригч, садан төрлийн алба бодсон нь үнэн.

0  |  0
Зочин(66.181.179.77) 2026 оны 04 сарын 16

Зарим нь ажилгүй, өчнөөн жил гаргасан хүч хөдөлмөр нь гүтгэлэг хов живэнд дарагдаад өнгөрч байхад , зарим нь өндөр цалин авч зугаалж байгаад дал наян сая төгрөгийн тэтгэмж аваад дээрээс нь ажилгүйдлийн тэтгэмж аваад яасан ч сайхан юм бэ?.Хийсэн ажлаар нь биш улс төрийн томилгоогоор ирсэн дарга нартаа долигосны л гавьяа байхдаа.

0  |  0
Top