Нийгмийн даатгалын ерөнхий газраас жирэмсний болон амаржсаны тэтгэмжээ хувийн данс руугаа шууд авах боломжтой болсон талаар Нийгмийн даатгалын ерөнхий газраас мэдээллээ.
“Танд ойрхон - Найрсаг үйлчилгээний жил”-ийн хүрээнд тэтгэмжийн тогтоолт, олголт, хяналтын шат дамжлагыг багасгаж, даатгуулагчдад хялбар байдлаар өөрчилсөн байна. Өмнө нь албан журмын даатгуулагч жирэмсний болон амаржсаны тэтгэмжээ зөвхөн ажил олгогчоороо дамжуулан авдаг байсан бол одоо өөрөө хүсвэл ажил олгогчоороо дамжуулалгүй шууд өөрийн дансанд шилжүүлэн авах боломжтой юм.
Нийгмийн даатгалын байгууллагаас жилд 60 мянга гаруй даатгуулагч эх жирэмсний болон амаржсаны тэтгэмж авдаг бөгөөд тэдний хувьд тэтгэмжийн мөнгөө илүү шуурхай авах нөхцөл бүрдэж байна.
ДААТГУУЛАГЧИЙН ЖИРЭМСНИЙ БОЛОН АМАРЖСАНЫ ТЭТГЭМЖ АВАХАД ТАВИГДАХ ШААРДЛАГА
Сэтгэгдэл ( 0 )