.png)
Монгол Улсын Их Хурлаас баталсан Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн хүрээнд Нийгмийн даатгалын байгууллага нь нийт 7.8 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлж, 6.5 их наяд төгрөгийг тэтгэвэр, тэтгэмжийн зардалд зарцуулахаар төлөвлөн ажиллаж байна.
Энэхүү төлөвлөгөөний дагуу 2026 оны 05 дугаар сарын 01-ний байдлаар 523.8 мянган тэтгэвэр авагчид нийт 997.5 тэрбум төгрөгийн тэтгэврийг цаг хугацаанд нь олгожээ.
Нийгмийн даатгалын байгууллага нь 21 аймаг, 9 дүүрэг, 330 сумын хэмжээнд Нийгмийн даатгалын сангийн орлогыг бүрэн төвлөрүүлж, сар бүрийн 1-ний өдөр өндөр насны тэтгэвэр, хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр, тэжээгчээ алдсаны тэтгэвэр, цэргийн тэтгэвэр зэрэг тэтгэврийн төрлийг цаг хугацаанд нь, бүрэн хэмжээнд олгох ажлыг тасралтгүй зохион байгуулж байна.
Нийгмийн даатгалын сангийн орлогын төлөвлөгөөг хангаж, тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь бүрэн олгоход хамтран ажиллаж байгаа ажил олгогч, даатгуулагч, иргэд, харилцагч та бүхэнд баярлалаа.


Сэтгэгдэл ( 1 )
Угаасаа л нийгмийн даадгалаа төлж ажлаа хийж байсан иргэд тэтвэвэртээ гараад л мөнгөө буцаан авчя буй хэбэл шүү дээ. Төр мөнгөний бодлогоо зөв барьж чадахгүйгээс энэ талаар элдэв юм яриад байгаа нь буруу. харин 2.5 сай болгох хэрэгтэй. Төрөөс төрсөн тэрбумтангуудын хөрөнгийг хурааж тэтгэвэр нэмэн нь ззв. ,