Нийгмийн даатгалын сангаас 129 тэрбум төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмж олгожээ

Б.Гантуяа | Zindaa.mn
11 цагийн өмнө

Нийгмийн даатгалын сангаас өнгөрсөн сарын байдлаар 28433 иргэнд 129 тэрбум төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмж олгосон байна.

Нийгмийн даатгалын 4 сангаас тэтгэвэр, тэтгэмж төлбөр, зардлыг олгодог. Эдгээр сангаас энэ онд нийт 5.2 их наяд төгрөгийн зардлыг даатгуулагч иргэдэд олгохоор тусгасны нэг нь ажилгүйдлийн даатгалын сан юм. 

Ажилгүйдлийн тэтгэмжийг 76 хоногт хуваан олгодог зохицуулалттай. Нийгмийн даатгалын байгууллага энэ оны 10 дугаар сар хүртэлх хугацааны тэтгэмжийг бүрэн олгосон. Харин 11, 12 дугаар сарын тэтгэмж бага зэрэг саатаж байгаа нь ажил олгогчид хуулийн дагуу төлөх шимтгэлээ төлөхгүй удаасан, өглөг, авлага үүссэнтэй холбоотой юм байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top