Он гарснаас хойш эхний хоёр сарын байдлаар нийгмийн даатгалын сангийн орлого 1.2 их наяд төгрөгт хүрч өслөө. Үүнд тэтгэврийн даатгал болон тэтгэмжийн сангийн шимтгэлийн орлого өссөн нь голлон нөлөөлжээ. Орлого хэдий өссөн ч зарлага нь дагаад өссөн байна. Нийгмийн даатгалын сангийн зарлага 1.1 их наяд төгрөгт хүрсэн нь өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад 2.1 дахин өссөн үзүүлэлт.
Судлаачдын үзэж байгаачлан байдал энэ хэвээр үргэлжилбэл нийгмийн даатгалын сангийн санхүүгийн дарамт нэмэгдэж, үйл ажиллагаа нь доголдох эрсдэлтэй байна.

Сэтгэгдэл ( 0 )