Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр он гарснаас хойш эхний есөн сарын байдлаар 1.9 их наяд төгрөгийг нийгмийн халамжийн үйлчилгээнд зарцуулжээ. Үүний дийлэнхийг буюу 54.4% нь хүүхдийн мөнгөн тэтгэмж эзэлж байна. Харин 8.2 хувийг эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцгийн тусламж хөнгөлөлт, 6.7 хувийг нийгмийн халамжийн тэтгэмж, 2.7 хувийг тэтгэвэр, 1.4 хувийг нийгмийн халамж, хөгжлийн үйлчилгээ, 26.5 хувийг бусад үйлчилгээ эзэлж байгаа юм.
Халамжид зарцуулсан 1.9 их наяд төгрөгийг 2026 оны бүтэн жилийн хүлээгдэж буй ДНБ-тэй харьцуулбал ойролцоогоор 1.9-2.0%-тай дүйхээр байна.
Өнгөрсөн онд 2.4 их наяд төгрөгийг халамжийн үйлчилгээнд зарцуулж байв. Энэ нь тухайн жилийнхээ ДНБ-ний 2.7%-тай дүйж байсан үзүүлэлт. Нийт халамжийн зардлын 70 орчим хувийг хүүхдийн мөнгөн тэтгэмж эзэлж байлаа. Харин 27.8% нь ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, өрх толгойлсон эх, эцэг зэрэг зорилтот бүлэгт хүрчээ. Халамжийн зардлын 55 орчим хувь нь хамгийн бага орлоготой хэсэгт олгогдсон бол 26 хувь нь хүн амын хамгийн амьжиргаа сайта бүлэгт хүрснийг ГБХНХЯ-ны судалгаар тогтоосон байна.
Ташрамд дурдахад Монгол Улс одоогийн байдлаар нийгмийн халамжийн чиглэлийн зургаан хуулийн хүрээнд нийгмийн халамжийн сангаас 12 төрлийн хөтөлбөр, арга хэмжээнд мөнгө хуваарилж байна.

Сэтгэгдэл ( 0 )